ОЛОН ӨНГӨ: Бүтээхүй

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 28

Аниастай нүд нь хоосонд нэвтэрснийг илтгэх мэт эртний монгол эмэгтэйн дүртэй баримлууд танхимд таран байрлажээ. Та хэн нэгнийг эгцлэн ширтэхгүйгээр түүнийг өөртөө нээж чадах уу? Магадгүй заримдаа харц, харсан зүйлс маань биднийг төөрүүлдэг байж болох юм. Үнэн гэдэг бидний хувьд өөр, өөр ч байж болох юм.  Энэ бол уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Ceramic Sculpture” үзэсгэлэн. Үзэсгэлэн “Хаан” арт галерейд гарч буй. Яг ийм, магад үүнээс илүү зөөлөн энергийг цацруулсан “Төөрсөн сүүдэр” үзэсгэлэн өнгөрсөн жилийн өвөл гарч байсныг эргэн саналаа. Амьдралдаа анх удаа “амьд” мэт хараа булаам баримлуудыг олж хараад нүдээ ч салгалгүй хэсэг зогссон.

Ширтээд л зогсоод байвал нүдээ нээчих ч юм шиг мэдрэмж төрөх нь улам шунах мэдрэмж төрнө. Тийм ээ. Тэдгээр баримлууд амьд мэт биш угтаа жинхэнэ амьд аж. Урчин гэх тодорхойлолтод жинхэнэ тохирсон уран бүтээлч бол Н.Сүхбүрэн. Ур ухаан, оюун бодол, сэрэл мэдрэмж, авьяас хөдөлмөр, цаг хугацаа гээд өөрөөс шалтгаалах бүхий л зүйлээ юүлэн баримлуудаа бүтээдэг нь ч илт.  Галерейн цулгуй цагаан хана хязгааргүй хоосныг илтгэж ертөнцийн анир гүмд аваачих мэт. Эртний, ихэмсэг басхүү хүчирхэг энерги цацруулсан бүтээлүүд өөр өөрийн түүхийг өгүүлэх шиг. Гэхдээ харахгүйгээр... Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 2-ныг дуустал гарах учир танд зориод очихыг санал болгоё.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top