Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ аминд хүрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Говь-Сүмбэр аймагт өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр малчид бэлчээрээ булаацалдаж муудалцсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Шивээ-Говь сумын хоёрдугаар багт оршин суух, 56 настай Б гэгч малын бэлчээрийн асуудлаас болж бусадтай муудалцан, 45 настай малчин эмэгтэйг цээжинд нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. 

Шалгалтын явцад сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийг Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top