“Зарим хүмүүс шинэ музейн барилгад саад болж байгаад харамсаж байна”

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

1955 онд нээгдэж байсан Байгалийн түүхийн музейг 2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн дагуу хаасан билээ. Дүгнэлтэд “Байгалийн түүхийн музейн 1955 онд баригдсан барилга ослын байдалд байна. Ашиглаж болохгүй  түвшинд байна” гэдгийг дурьдсан байдаг. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нурааж, суурин дээр нь “Чингис хааны түүх соёлын хүрээлэн” музей барихаар болсныг зарим иргэд эсэргүүцэж буй. 

Өчигдөр /2019.09.29/ гэхэд хэсэг иргэд жагсаал зохион байгуулсан учраас Байгалийн түүхийн музейг нураах болсон үндэслэлийн талаар холбогдох хүмүүс өнөөдөр /2019.09.30/ тайлбар хийлээ. 
 


Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Засгийн газраас 2019 оны долоодугаар сарын 03-ны өдөр 280, 281 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолоор ашиглалтын шаардлага хангахаа больсон Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей барих шийдвэр гарсан. Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барьж байгуулах шийдвэр гарган нэг километр урт, 740 метр өргөн газар зааж өгсөн. Энэ газар нь 74 мянган метр квадрат буюу одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 75 дахин том газар. 2019 оны тавдугаар сарын 3-нд Богд уулын аманд Туул голын эрэг дээр байгаль орчинд зохицуулж шинэ байгалийн түүхийн музейн барилгыг барихад шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэж өгсөн гэдэг шийдвэрээ Ерөнхий сайд өөрөө танилцуулсан. Шинэ Байгалийн түүхийн музейн барилга нь гурван блоктой баригдана. 250 машины зогсоолын 100 хувь шийдсэн. Барилгын ажлаа аль болох хурдан эхлүүлэхийг л бид хүсэж байгаа. Байгалийн түүхийн музейн барилга нь 39 мянган метр квадрат талбайтай байна. Монгол Улс сүүлийн 100 жилийн түүхэндээ ийм том талбайтай барилгыг бариагүй” гэв.

Үүний дараа Н.Зоригтбаатар захирал дараах асуултад хариулт өгөв.

-Байгалийн түүхийн музейд хэдэн хүн одоо ажиллаж байгаа вэ?

-Манай музей 42 хүний орон тоотой. Сүүлийн зургаан жил буюу ажиллаагүй үедээ 21 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Музейн барилгад харуул, захирал зэрэг цөөхөн хүн ажиллаж байгаа. Харин бусад эрдэм шинжилгээний ажилтнууд хөдөө орон нутагт байгалийн түүхийн олдворыг цуглуулах ажлыг хийж байгаа.

-Та яагаад өөрийнхөө байгууллагад хамаатан садныхаа найман хүнийг ажилд авсан бэ?

-Миний нэг ядарсан дүү байдаг юм. Түүний хоёр хүүхдийг би ажилд авсан. Энэ чинь хуулиараа хориотой биш. Нярав, нягтлангийн орон тоонд ах дүүгээ ажиллуулж болохгүй. Тэр хоёр маань ажилчин хийдэг. Нярав нягтлангаар ажиллуулаагүй.

-Байгалийн түүхийн музейнд хэдэн төрлийн үзмэр байгаа вэ?

-12037 төрлийн үзмэр байгаа. Амьтан болон шувууны чихмэл 2000 гаруй, эрдэс баялгийн дээжис 100 гаруй, ургамал 4000 гаруй, үлдсэн нь туслах хэрэглэгдэхүүн байгаа.

-БНСУ-д гаргасан үзэсгэлэнгийн үеэр яагаад үзмэрүүдээ алдсан юм бэ?

-Манай музей барилгын ажлын санхүүжилтээ дэмжүүлэхийн тулд 2017 онд БНСУ-д үзэсгэлэн гаргасан. Тэр үед нэг чулуу нь 50 мянган төгрөг, нөгөө хоёр 60 мянган төгрөгийн үнэтэй, нийт 170 мянган төгрөгийн үнэ хүрэх энгийн үзмэрт тооцогддог гурван чулуу дутсан. Тэрний төлбөрийг бид төлсөн учраас хэргийг хаасан. БНСУ-ын музейн буруу байсан.

Музейн ахмад зүтгэлтэн Д.Батдорж “Манай улсад музейн зориулалтаар баригдсан барилга маш цөөхөн. Олон Улсын жишигт нийцсэн музей Монгол Улсад баригдах цаг болсон. Манайд энэ барилгын чанар маш хэцүү. 1971 онд дээврийг нь хөрөөдөөд дээрээс нь хулгай орж байсан гээд боддоо. Ийм барилгыг нурааж, олон улсын жишигт нийцсэн музей бариасай гэж хүсэж байгаа. Би энэ музейд 1983 оноос эхлэн ажилласан. Олон музейн интерьер дизайн хийж байсан.  Манай музейн үзмэрийн хадгалалт хамгаалалт шаардлага хангадаггүй. Энэ барилгын даацын хана нь мод учраас хэзээ хэзээгүй нурахад бэлэн байгаа. Зарим хэтэрхий эх оронч үзэл гаргаж байгаа хүмүүсийн цаана юу байдгийн мэдэхгүй ч шинэ музейн барилгын ажлын гацааж байгаад байгаад харамсалтай байна” гэв.

Чингис хааны түүх соёлын хүрээлэнгийн архитектор М.Батбаяр “Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах, Чингис хааны цогцолбор музейг байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Миний бие 2019 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн захирлаар томилогдон Чингис хааны музейн барилгыг бариулах ажлыг хариуцан ажиллаж байна. Чингис хааны музей нь 70х40 метр хэмжээтэй доошоо нэг, дээшээ есөн давхар хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу баригдана.  Чингис хааны болон 37 хааны үзмэрийн танхим байрлана. Мөн төрт ёсны түүхийг харуулсан өв соёлын томоохон цогцолбор болгохоор төлөвлөж байна. Энэ музейн барилга дээр "Балдан" гэж компани ажиллаж байгаа. Үзмэрийн талбайгаас гадна музейн сан хөмрөгийн талбай маш чухлаар төлөвлөгддөг. Музейн сан хөмрөгийн хамгаалалтын талбай нь уг барилгын 20 хувьтай тэнцүү байна. Дэлхийн стандарт шаардлагад нийцсэн анхны барилгаа бид барихаар ажиллаж байгаа. Бид Монголын өв соёлын асар баян өвийг дэлгэн тавихаас гадна дэлхий дахинд тарсан өв соёлоо бас хувилж дэлгэн үзүүлнэ” гэв.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.23.48) 2019 оны 10 сарын 01

Хэн Их тэнгэрт очиж музей үзэх юм бэ? Муудсан музейн байшинг нураагаад дахиад л Төв музей бариач дээ. Чингис хааны түүх соёлын хүрээлэн ч гэх шиг. Ингэж музейн нэр усыг хүртэл чамирхаад байх хэрэг юү байна?

0  |  0
zochin(103.111.68.3) 2019 оны 10 сарын 01

nurah gej bgaa barilgiig hezee nurahiin huleegeed bgaa yumuu haashaa yum hiih yumaa olj ydsan humuus ulsiin ajild bitgii saad bol

0  |  0
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
matilda(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
ТҮДЭВ(103.212.118.143) 2019 оны 10 сарын 01

ЭНЭ ОЮУНЭРДЭНЫ БӨГС АРЧИГЧ БАТБАЯР ХЭЗЭЭ ЗАХИРАЛ БОЛСОН ЮМ ВЭ? МӨНЧ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ГЭГЧ ЭД НЭР БАЙНА ДАА.

0  |  0
Зочин(103.212.116.127) 2019 оны 09 сарын 30

Ойлгосонгүй. Музейн сан хөмрөгийн хамгаалалтын талбай нь уг барилгын 20 хувьтай тэнцүү байна гэсэн нь юу гсэн үг вэ? 80% нь юу байна гэсэн үг вэ. 10 давхар барилгын нийт талбай 28000 шоо метр, 20 % нь 5600 шоо метр. 22400 нь хааччих ваа?

0  |  0
zochin (202.9.43.239) 2019 оны 09 сарын 30

шинэ музей барихыг дэмжиж байна шантааж хийхээ болиочээ

0  |  0
Erdenebileg Moyobuu(103.26.193.160) 2019 оны 09 сарын 30

Hotyn tuvd ungu uzemj nemeheer urchin yeiin hiitstei goyo muzei bariaarai.

1  |  0
Top