Өнөөдөр "Өглөөний сонин"-ы 13 дахь жилийн ой. 13 жилийн өмнөх яг энэ өдөр анхны дугаараа уншигч таны гар дээр тавьж байсан “Өглөөний сонин” өдгөө нас, биед хүрчээ. Редакцынхан маань дор бүрнээ хамгийн сайн материалаа ойн тусгай дугаартаа оруулах гэж өглөөний хурал дээрээс л хичээл, зүтгэлээ уралдууллаа. Монголын сэтгүүлзүйд 13 жил хүчин зүтгэсэн сониныхоо мэндэлсэн энэ өдөр сэтгүүлч тэр дундаа гүн сэтгэгдэл төрүүлж чадсан нэгнийг л оруулмаар санагдаад байсныг хэлэх үү. Хэдхэн хоногийн өмнө сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “Балдорж” наадам болж өнгөрсөн билээ. Тус наадмын “Шилдэг ур чадвар” бүтээлийн шагналыг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа хүртсэн “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгтэй цаг тохиров. Яг л хэн нэгэнтэй өрнүүн яриа дэлгэмээр өдөр байсныг ч хэлэх үү. Түүнд гурвантаа санал тавьсны эцэст ярилцах боломж тохиосон юм. Сэтгүүлч хүн бусдыг яриулдаг уу л гэхээс өөрөө ярилцлага өгөх тохиолдол ховор учир ийн татгалзах нь зөв ч биз.
-Таны “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэлийг уншсан өдрийн турш ажлынхан маань ярьсан юм. Яах аргагүй энэ нийтлэлээс л ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу. Хөрөг бичих тухай санааг анх хэзээ гаргаж байсан юм бэ?
-Анх 2014 онд “Өнөөдөр” сонинд хамт ажилладаг Н.Энхтүвшин эгчээс хөрөг нэвтрүүлэг хамтарч хийх санааг сонсож байсан юм. Инда маань театр судлалын мэргэжилтэй хүн л дээ. Дурсагдах гавьяатай ч цаг үедээ төөрч төрсөн, эмгэнэлтэйгээр төгсөж мартагдах тавилан туулсан эрхэм хүмүүсийн тухай хийх байсан хөрөг нэвтрүүлэг. Тэдгээр хүний нэг нь Монголын балетын бүжигчин О.Батсайхан агсан байв. Бид хоёр хөрөг нэвтрүүлгээ хийж чадаагүй чөнөөх санаа сэтгэлийн мухарт байсан хэвээр. Тэгээд өнгөрсөн намар, наймдугаар сарын сүүлээр хөрөг нийтлэл бичихээр шийдсэн. Хэнтэй л ярьж, хуваалцаж болох бүх хүнтэй ярьж, танихгүй заримынх нь утсыг сураглаж олсон. Талийгаачийн дүү О.Бат-Өлзий найруулагч бол шууд л “Гоё юм шиг санагдаж болох ч их хөндүүр сэдэв шүү, бичихэд хүнд байж болох юм” гэсэн. Тэгж гэр бүлээс нь бичих зөвшөөрөл авсан. Хэрвээ би өөрөө хайртай нэгнээ хүний гарт алдчихсан бол хорсол, үзэн ядалтыг тээн үлдэх байсан байх. Гэтэл О.Батсайханы гэр бүлийн зүгээс хэн нэгнийг зүхэж, муу санаж энэ түүхийг яриагүй нь надад энэ хөрөг найрууллаа маш сайн бичихээс өөр ямар ч бодолгүй үлдээж орхисон. Энэлж шаналсан тэр хүмүүс хүүгийнхээ, дүүгийнхээ амьдралаа зориулсан балетын урлагт ямар их хүндэтгэлтэй хандсаар байдгийг, хамтран зүтгэгч балетчид нь анд нөхрөө омголон бардмаар нь, гэгээнээр нь, сайхнаар нь хайрлан дурсаж, чин сэтгэлээсээ үнэнийг дэлгэсэн учраас энэ түүхийг зөвхөн сайн бичихгүй бол алдас болохоор зүйл. Энэ хүнийг дурссан хүмүүсийн зөрчилгүй шударга сэтгэл, ёс суртахуун, зан чанарын зангараг л намайг өдөөсөн. Үнэхээр энэ бичвэрийн янз донжийг нь ургуулахгүй л юм бол бичих гэж зориглох түүх биш. Энэ чинь жинхэнэ одын түүх, он цагийнх нь, сонгодог урлагийн өөрийнх нь цадиг. Их хөөрхөн, ганган балетчин залуу байсан юм гэнэ лээ гэж бичих нь дэндүү уйтай биз дээ. Тайзыг тэр яаж дүүргэсэн юм, Улаанбаатарын сэтгэл зүрх түүнд яаж унасан юм, тэр хэрхэн амьдарсан юм, юунд сэтгэл нь дундуур байсан юм... Хүний унших хэмжээнд бүгдийг нь дүрслэн өгүүлэхийг хичээсэн.
-Таны хөрөг нийтлэл эхлэлээсээ авхуулаад яг л зохиол уншиж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Нэг талаараа бүтээлийн түвшний ч гэх юм уу. Нөгөө талаар сэтгүүлзүйн төрөл зүйл мөн эсэхэд эргэлзэхэд хүрсэн. Эсвэл манай сэтгүүлзүйд хөдөлмөр, ур чадвар шаардсан бүтээл дутагдаад байгаа болохоор тэгж санагдсан уу?
-Телевизийн урлагт хөрөг нэвтрүүлэг гэх нэг гоё төрөл байна. Тэгвэл хөрөг нийтлэл гэж сэтгүүлзүйн төрөл байдаг шүү дээ. Судалгаа, баримт материал, тэгээд ур чадвар шаарддаг. Хүний амьдралыг яаж цаасан дээр буулгах вэ. Бидний гарт камер байхгүй. Гэхдээ үзэг бий. Нэгэнт л надад камер байхгүй юм бол би илүү бичих ёстой. Театр, тайз, тайзан дээрх балетын од руу соронзон мэт татагдаж байгаа Улаанбаатарын 70, 80-аад оныг илэрхийлэхийн тулд тухайн үеийн хуучны зургуудыг авчраад тайлбар бичиж болохгүй. Тэр бүхнийг илэрхийлэхийн тулд дүрслэн өгүүлэх л шаардлагатай болж байгаа юм. Хэдий олон жилийн өмнө нас барсан хүнийг хөрөглөж байгаа ч би өөрөө нэг л “амьд” уур амьсгалаар хөглөгдсөн гэх үү, тийм байдалд орж бичсэн. Уншихад урт болсноороо гэвэл цаг нартай уралдах гол шалгуураар бүтсэн нийтлэлүүдээс өөр, тэр утгаар одоо эрчээ аваад байгаа шуурхай түргэн сэтгүүлзүйн бүтээл биш ч байж магадгүй юм. Харин миний хувьд бол мөн.
-Гучаад жилийн өмнө болоод өнгөрсөн явдлыг тийм хэмжээнд мэдэрч, мэдээлэлтэй бичихэд танд яг юу нөлөөлсөн юм бэ?
-Би хийж байгаа зүйлдээ татагдаж ажиллахыг л хүсдэг. Тэгвэл л сайн бичнэ.Таалагдахгүй бол хийхгүй, бичихгүй. Ажлаасаа халагдсан ч бай, яасан ч бай надад хамаагүй. Миний бичиж байгаа зүйл надад өөрт маань таалагдахгүй бол бусдад ч бас таалагдахгүй. Би тэр 1970-1990 он хүртэлх Монголын балетын оргил цаг үеийг биширч хайрлаагүй, балетчин залуугийн оршсон хийгээд орхисон түүхээр амьсгалаагүй бол бусад хүнд энэ нийтлэлээс ямар ч мэдрэмж ирэхгүй шүү дээ. Энэ нийтлэлийн тухайд бол ингэж л ажилласан.
-20 жилийн өмнөх сэтгүүлзүй одоо хэр их өөрчлөгдсөн санагддаг вэ?
-Биднийг дөнгөж сэтгүүлч болж байхад хэвлэл, мэдээлэл өндөр босготой байсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэж бараг ярьдаггүй байлаа. Сонин,телевиз, сэтгүүлзүй л гэнэ. Гэтэл одоо олон нийтэд зориулсан гэхээсээ илүү олон нийт нь ч хийж чадах болтлоо сэтгүүлзүй энгийншээд байна. Сэтгүүлчээс өөр ямар нэгэн мэргэжилтэй хүн ч өдөр завтай үедээ ганц нэг мэдээ биччих хэт энгийн хэмжээнд ирчихсэн. Бидний үеийнхэн дөнгөж сэтгүүлч болж байхад эрхлэгч нараараа материалаа хянуулж хэд дахин засуулж, нягтлуулаад үг үсэг найруулгаас авхуулаад баримтын ганц алдаагүй зүйл хэвлүүлдэг байсан. Уншигчдын итгэл үнэмшил гэдэг зүйлийг сэтгүүлчид урьд өдөр нь өглөөнөөс үдэш орой хүртэл явж, сууж бэлддэг байсан хэрэг. Сэдэв ярих гэж нэг лут том хэлэлцүүлэг болдог байсан. Тэр бол маш том школ байж дээ.
-Тэгвэл сэтгүүлчид өнөөгийн нийгмийн хурдыг тааруулж хувьсан өөрчлөгдөх нь таны бодлоор зөв үү?
-Сэтгүүлчид нийгэмд тааруулах биш соён гэгээрүүлэх үүрэгтэй. Мэдээлэл хүмүүст цаг алдахгүй хэрэглэгдэх талбар нь одоо сайт, сошл болоод байна шүү дээ. Түргэн, шуурхай мэдээллийг хүргэх нь өнөөдөр зайлшгүй хэдий ч түүнийг яаж, ямар агуулгаар хийх нь тухайн редакцын боловсролын түвшин. Манай Ub.life сайтад миний хөтлөн явуулдаг “Өнөөдрийн зурвас” яг сэтгүүлзүй мөн үү гэвэл би биш гэдэг. Манай залуус барууны сэтгүүлзүйг Монголд хэлбэрийг нь нэвтрүүлж, монгол агуулгаар контент бүтээдэг юм. Тэд бол мөн гэсэн. Минут тутамд мэдээгээр бөмбөгдүүлж, харих гэж түгжрээд явж байгаа хүмүүс миний “Өнөөдрийн зурвас”-ыг уншиг л дээ. “Өнөөдрийн зурвас” бол надаас хүмүүст хүрч байгаа “цэцэг” юм. Даараад явж байхад халуун аарц таарах ямар гоё байдаг билээ. Түүн шиг л сайтын мэдээнүүд завсар би хүмүүст “Өнөөдрийн зурвас” бэлэглэхийг хүсдэг.
-Сэтгүүлчийн хөдөлмөр шаардсан, чанартай нийтлэл, сурвалжилгууд тогтмол гарах нь ховор болчихлоо. Магадгүй энэ хурдтай урсгал дунд орхигдоод байна уу?
-Сэтгүүлч өөрөө л тэр чанар чансаа гэдэг зүйлд шунаж, эрмэлзэлтэй ажиллах ёстой. Өнөөдөр редакцдаа очоод би ийм нийтлэл, сурвалжилга хиймээр байна, судалгаа баримтаа ингэж олмоор байна, надад хугацаа хэрэгтэй гэж өдөр тутмын ажлаасаа чөлөө хүсдэг сэтгүүлч ховордсон байх аа. Чанартай бүтээл хиймээр байна гэхэд эсэргүүцэх редакц байхгүй л болов уу.
-Сэтгүүлчтэй ярилцлага хийх шинэ мэдрэмж байна л даа. Танд ажлаа хийхэд, хэн нэгэнтэй ярилцлага хийхдээ баримталдаг зарчим байдаг уу?
-Сэтгүүлч хүн ярилцагчийнхаа хувьд ч ярилцагч нь байх хэрэгтэй. Микрофон биш. Микрофон өөрөө үүргээ хангалттай сайн гүйцэтгэчхэж чадна. Сэтгүүлч ярилцаж буй хүнээ хүндэлдэг байх хэрэгтэй. Өглөө орноосоо шууд босоод гэнэт агуу нууц зүйл мэдэх гээд хаанаас ч юм гараад ирсэн мэт байж болохгүй.Эрээ цээргүй, ёс зүйгүй, боловсролгүй, хүндэтгэлгүй, дорой, дорд байж болохгүй. Энэ хүнд ярих ёстой гэсэн үүрэг хүлээтэл нь итгэл, хандлагыг бий болгох хэрэгтэй.
-Сэтгүүлч хүний хувьд таны бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Би ажигч, өлөн нүдтэй юм шиг байгаа юм. Ямар нэг үйл явдлыг орчных нь дуу чимээ, хөдөлгөөн, үнэр, уур амьсгалтай нь унших надад маш их таашаал өгдөг. Жишээ нь, галт тэрэгний буудал гэхэд галт тэрэг явах, ирэх, дохио хангинах, хуваарь зарлагдах, хүмүүс хөдөлгөөнд орох, нам гүм байсан орчин гэнэт дүүрэх, залуу хосын хагацаж ядаж байгаа дүр зураг, өвөө эмээдээ тэврүүлсэн хүүхэд хотод үлдэх хүүхэд ээж аавдаа тэмүүлж буй нь, тэрэг түрж яваа хүмүүсийн цухалдуу хэр нь яарсан байдал зэрэг өгүүлэмжтэй зүйлсийг олж харах хязгааргүй дуртай. Нэг л мэдэхэд би орчноо уншчихсан, нүд баясчихсан явж байдаг. Магадгүй одоо энэ цонхны цаана байгаа орчныг ажиглая гэвэл гайхалтай ямар нэг зүйл байж л байгаа.
-Сэтгүүлч хүний хамгийн гол тулах цэгийг юу гэж боддог вэ?
-Дур сонирхол, хичээл зүтгэл. Боловсрол бол мэдээж. Бас ур чадвар. Тулах цэг олон юм аа. Яагаад гэвэл сэтгүүлч хүн мэдээллийг хэрэглэгчдэд яг боловсруулахад нь бэлэн болгож өгдөг.
-Таныг зохиол бичих хүсэлтэй гэж сонссон...
-Тийм. Гэхдээ одоо бол бичихгүй. Би болоогүй. Ахиад амьдрал үзнэ. Тэгээд бичих гэж оролдоно гэж боддог. Тиймээс зохиолч болно гэж хэлж бол чадахгүй.
-Саяхан Төвөд яваад ирсэн аяллын тэмдэглэл бичсэн байсан. Тэнд мэдэрсэн ч тэмдэглэлээ оруулаагүй өөртөө л үлдээсэн зүйлээсээ хуваалцаач?
-Нэг л өгүүлбэр хэлэхэд хангалттай болов уу. Лхас гэдэг хот магадгүй хорин жилийн дараа ард иргэд, хот суурин, сүм хийд, соёл, хэл гээд бүгд цогц буддын шашинтнуудын музей болчихсон байна байх.
-Түүнийг мэдрэх нь гунигтай санагдсан уу?
-Төвөдүүд өөрсдөө энэ байдалдаа гунигладаг юм болов уу. Би тэднээс ерөөсөө тийм мэдрэмж аваагүй.
-Та “Холдох тусам гэрэлтэнэ” хөрөг нийтлэлээ цуврал болгох уу?
-Цуврал болоосой гэж хүсэж байна. Ямартай ч дараагийн цувралаа төлөвлөчихсөн байна. Мөн л урлагийн нэгэн од бий. Нийтлэлийн гол дүрээ харин нууц хэвээр үлдээе дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Буухиа ярилцлага гээд нэвтрүүлэгт энэ хүн орсон. Энэ эмэгтэйн ярилцлага эхлэхээс өмнө оролцсон хүмүүсийн яриа их сонирхолтой, чих тавин сонссон. Харин энэ бүсгүйн яриа эхэлсэн чинь би сувгаа сольсон. Маш бүдүүлэг, ярилцаж байгаа хүнийхээ асуултыг дандаа ”үгүй, тийм биш, биш” гээд л шууд хаалт тавиад ерөөсөө тэр яриаг сонирхолтой өрнүүлэхгүй байсан. Гаднах хэлэмжээс нь харахад багахан юм бичиж, жижигхээн хүрээлэл бий болгож эхэлж байгаа, түүндээ их л ихэмсэг, толгой дээгүүр болсон хүн шиг харагдсан. Лав манай мэргэдийн хэлдэг Эрдэмт хүн даруу лав биш. Ийм сэтгүүлчид олон биш байгаасай.
Эмэгтэй хүнийг доош нь хийхдээ яагаад заавал *** гичийгээр нь дууддаг юм бэ хүний амьдрал ямар ч бсан байж болно гадаадад бсан гэхээрээ л заавал биеэ үнэлсэн бх ёстой юм уу өөрөө амьдралаа үүрээд авьяас хөдөлмөрөөрөө үнэлэгдэх хэмжээндээ үнэлэгдчихсэн бна ийм мундаг хүний юман дээр хүртэл ингэж элийрэх хэрэггүй
Гадаадад биеэ үнэлдэг байсан гэдгийг мэдэх хүн зөндөө байдаг. Энхцэцэг гэж алдартай я байлаа
Ene huniig gadarlana.uls turiihniig pr daj l olon jil bolson zahialgat setguulch bdg.
”Холдох тусам гэрэлтэнэ” нийтлэлийг уншлаа. Нүдэнд харагдтал уран сайхан бичжээ. Амжилт хүсье!
Ene huniig gadarlana.uls turiihniig pr daj l olon jil bolson zahialgat setguulch bdg.
түвд гэж бичнэ
Ub.life сайт ”Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг, нийтлэл
Baletchnii tuhai haanaas unshij bolohuu?
zasss
уншсан гайхалтай бичсэн бнлээ амжилт хүсье.”Сэтгүүлч ярилцаж буй хүнээ хүндэлдэг байх хэрэгтэй. Өглөө орноосоо шууд босоод гэнэт агуу нууц зүйл мэдэх гээд хаанаас ч юм гараад ирсэн мэт байж болохгүй.Эрээ цээргүй, ёс зүйгүй, боловсролгүй, хүндэтгэлгүй, дорой, дорд байж болохгүй.”..... энэ бол сэтгүүлч хүний баримталж явах маш том зарчим юм.Сэтггүүлч нэр зүүсэн залуус уншаасай даа
О.Батсайхан гээд мундаг балетчин залуу байсныг хэвлэлээс уншдаг байлаа. Жамъяндавга гэж дуурийн театрын дарга балетчин залууг их дарамталж байсныг бас л уншиж байсан.Хахир өвгөн байсан л гэх юм билээ. Үдлээд өнгөрөх хорвоод мөнх амьдрах юм шиг л залуусыг ер нь бие биенээ хэмлээд ,дарамтлаад байх юм зарим ухамсаргүйчүүд
Vneheer gaihaltai bvsgvi yum aa. Naiziin maani egch gedgeer ni bish emegtei hvn baihiin uchir utgiig bvrneer ni haruulj chaddag emegtei sanagddag. Amjilt!
Vneheer gaihaltai bvsgvi yum aa. Naiziin maani egch gedgeer ni bish emegtei hvn baihiin uchir utgiig bvrneer ni haruulj chaddag emegtei sanagddag. Amjilt!