ОЛОН ӨНГӨ: Эрүүл биед саруул ухаан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Эрүүл мэнд бол эрхэм баялаг гэж бид ярьдаг. Гэхдээ энэ үгийнхээ утга учрыг мартаад байх шиг. Цаг наргүй их ажил, түгжрэл, завгүй хэмнэлдээ дасаж болно. Гэвч эрүүл мэндээ хэр удаан золиослох вэ? Хүн эрүүл байх эсэхээ өөрөө шийддэг гэхэд болно. Яарсандаа өглөөний цайгаа уулгүй үсрэн гарч байна уу, амжуулах ажил их байна гэсээр үдийн хоолоо алгасдаг уу? Уг нь энэ бүхнийг зохицуулахад тийм ч хэцүү биш. Өглөө бүр цагтай уралдан өлөн зэлмүүн гарахын оронд эрт унтаж амраад өглөө цай уух хэдэн минутыг өөртөө гарга. Ямар ч их ажилтай байсан өдөр хооллох цагийг өөртөө гаргаж байгаарай. Ингэж чадаагүйгээс үүдсэн өвчин эмгэг биднийг залгисаар. Амьдралын төлөө зүтгэж байна гэж нойр, хоолгүй явсаар эрүүл мэндээ алдаж, гэр бүл, ойр дотнын хүмүүсийн халуун дулаан харилцаа үгүй болсоор...

Эрүүл байхад нөлөөлөх бас нэгэн чухал зүйл бол нойр. Оройд ухаалаг утас, зурагтын дэлгэц ширтдэг цагаа багасгаад эрт унтаж амрахыг чухалчил. Ухаалаг утас, олон нийтийн сүлжээ зэрэг нь таныг өөрийн мэдэлгүй донтуулдаг. Энэ донтолтыг ялан дийлэх арга бол одоо таван минут, арван минут гэж суусаар шөнөжин утсаа “ухах” биш яг одоо утсаа хажуу тийш нь тавиад босох юм. Аливаа зүйлийг хийж эхэлснээр дадал сууна. Орой буйдан дээрээ лаглайж суухын оронд хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, гэр бүлийнхэнтэйгээ яриа өрнүүлж, хөгжилтэй тоглоом тоглох зэргээр амьдралын хэвшлээ эрүүл болгож эхлэхэд ухаан тань л саруулсаж байгааг мэдрэх болно. Эрүүл биед саруул ухаан. Яг одоо хорт зуршлуудаа орхих алхам хийж эхэл. Та чадах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүриингэгээ(66.181.188.44) 2024 оны 11 сарын 28

0  |  1
Бат-Амгалан (66.181.190.253) 2024 оны 10 сарын 22

Үнэхээр таалагдлаа баярлалаа

8  |  0
Top