Сибирийн түймрээс болж идэш, тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгдээд байгаа билээ.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан айлын гэрт баавгай орж, хоёр иргэний аминд хүрчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачид аав, хүү хоёр байжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хоёр хүн баавгайд бариулсан хэрэг гарсан. Хэргийн газарт цагдаа нар ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн олон нийтийн сүлжээнд иргэн Т.Сайнбаяр "Хүүхдийг хаагаар нь ханз татаад газарт булж, аавынх нь хөл олдож. Өөрөө олдоогүй байна" хэмээн жиргэжээ. Тэрбээр "АНХААРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө 1 том хүн, 1 хүүхдийн хамт хар БААВГАЙд бариулсан байна!!! Мөн айлын гэрийг иймэрхүү байдлаар сүйтгэж иргэдийн амгалан, аюулгүй байдал алдагдаж байна. Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна. Цаашид баавгайг буудаж болохгүй гээд иргэдийн амь нас хохироод байх уу? Баавгайг агнах уу!!” хэмээжээ.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 9 )
Баавгай дархан цаазтай гээд хүмүүсээ идүүлсээр суух юм байна л даа. Аягүй бол өөрийгөө хамгаалаад баавгайг гэмтээчихсэн бол аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлыг хэтрүүлсэн гэхиймуу хаашаа юм. Хүн дархан цаазтай билүү. Ингэж бодохоор манай улсад эрдэнэт хүний амь нас, үнэ цэнэ гэж алга гэхэд хилсдэх зүйл алга оо
Baavgai alivaa amitaniig bariad gazar bulah gvvr modon dooguur hioj umhiirvvlj iddeg gesen gej huvsguliin hvmvvs yarlsam
яг энэ тохиолдолд хуулинд салаавч өгөөд алуурчин баавгайг шууд устга. Байгаль орчны яамны цүнх барьж, бөгс долоодог эргүү новшнуудаас болж нэг гэр бүл сүйрлээ. Монгол төрийн эмгэнэл энэ буйзаа.
irgedee nuulgen shiljuuleh arga hemjee avaachee \n\n
Sul doroi uls oron an amitand hvrtel hvchin muhsduh um da oroin medeegeer baabgaig untuuldag bodic gadaadaas oruulj baigald n tavina gej yarilaa ene hoorond heden hvn bariulah bol alivaa ersdeld hezee ch belen bish baidgiin jishee ene edgeer baavgaig yaralrai ystgah heregtei
Байгаль орчны яам нэгэн нялх амьтаны амиар наадчихлаа даа. Энэ бол Монгол тѳрийн энгийн жишээ болсон эмгэнэл!
Баавгай хүний аминаас үнэтэй гэж үү.Буудаж амиа хамгаалж болохгүй гэж үү.Захын эрсдэлтэй аймгуудад зөвшөөрөх хэрэгтэй.\n
Selenge aimagt Teshig gej sum bas bainaa
selene dornodoor orj irsen baavgaig ustgah heregtei