"Хийморь" кино "Оскар"-т нэг алхам ойртлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

"Аав", "Үргээлэг 2", "Яллагч" зэрэг киноны найруулагч Г.Эрдэнэбилэгийн "Хийморь" уран сайхны кино 92 дахь удаагийн академи авардс буюу "Оскар"-ын наадмын "Шилдэг гадаад хэл дээрх кино" төрөлд нэр дэвших эрхтэй боллоо. 

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн кино зохиолыг нь бичиж, найруулсан “Хийморь” уран сайхны кино өнгөрсөн сард Герман улсад болсон Олденбургын кино наадмаас “Spirit of cinema award” шагнал хүртсэн юм. 

Драмын театрын жүжигчнээр гараагаа эхэлж байсан Г.Эрдэнэбилэг буюу Эбигийн найруулсан кинонууд үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн. Энэ удаад ч мөн "Хийморь" кино олон амжилтыг дагуулна хэмээн найдаж байгаа юм.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(124.158.108.79) 2019 оны 10 сарын 08

баяр хүргэе

0  |  0
Top