Аав, хүү хоёрын аминд хүрсэн БААВГАЙГ олж устгахаар ажиллаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр дэх Могойн гол гэх газарт нутаглаж байсан айлын гэрт өнгөрсөн пүрэв гарагт /2019.10.03/ баавгай халдаж, аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай явдал гарсан талаар өмнө нь мэдээлсэн. 

Талийгаач 55 настай эрэгтэй О, найман настай эрэгтэй Б нар болох нь тогтоогдсон юм. Хоёр хүний аминд хүрсэн баавгайг олж устгахаар ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ. 

Энэ талаар БОАЖЯ-ны холбогдох ажлын хэсгийн гишүүн "Хоёр хүний аминд хүрсэн баавгайг устгана. Ийм хууль, эрх зүйн орчин нь нээлттэй байгаа. Түүнээс тааралдсан баавгай болгоныг устга гэдэг чиглэл хэзээ ч өгөхгүй. Өмнө нь хүрэн баавгай идэш, тэжээлийн хомсдолд орж хот суурин газарт орж ирж байсан тохиолдол бий. Хүн барьсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.164.222) 2019 оны 10 сарын 11

заа хэлмэгдүүлчих вээ. ккк.

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 10 сарын 08

тэр баавгайг яаж таньж устгах гэж. Ам зургийг нь хэн гаргасын бол. Эсвэл хөл гарын хурууны хээгээр нь тогтоох уу. Амьд гэрчтэй хэргийн эзэн холбогдогчийг олж чаддаггүй байж, дэмийрэх гэж ядах юм даа.

0  |  0
Top