Дорноговь аймгийг сурталчлах, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн уран бүтээлчдийг хөгжүүлэх, таниулах зорилгоор “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Соёлын өдрүүдийн нээлт маргааш /2019.10.11/ Сүхбаатарын талбайд эхэлнэ. Нээлтэд Дорноговь аймгийн 1000 бүжигчин бүжиглэх ажээ. Соёлын өдрийн хүрээнд Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв болон Д.Данзанравжаагийн музейн үзмэр, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном, бүтээлийн “Дорнын өнгө” үзэсгэлэнгийн нээлт Blue Mon Centre “Norphei art gallery”-д таван хоног үргэлжилнэ.
Мөн энэ сарын 13-нд “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг Монголын хүүхдийн ордонд хоёр удаа, энэ сарын 14, 15-нд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15-р наадам” болох бол мөн У.Шекспирийн “Лир ван” драмын жүжгийг толилуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )