ДОРНОГОВЬ: Япончууд онцгойнхонд гал унтраах хоёр автомашин өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт  Япон Улсын  Шизуока мужаас гал унтраах зориулалтын бүрэн тоноглолтой хоёр автомашиныг хүлээлгэн өглөө. Тус автомашиныг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймаг, Япон улс  хоорондын найрсаг, хамтын ажиллагааны хүрээнд хийсэн айлчлалын үеэр  гардуулсан юм.

Ажлын хэсэгт Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням ажилласан бөгөөд  энэ үеэр Ханамацү хотын Гал унтраах газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо гэж  Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top