ДОРНОД: Энэ сарын 30-ныг хүртэл ээжүүдэд цалинтай чөлөө олголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Улсын онцгой комисс хуралдаж, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Дорнод аймгийн Засаг дарга "Цалинтай чөлөө олгох тухай" А/160 дугаар захирамж гаргажээ.

Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top