Хамрын хийдийн чиглэлд зорчих иргэд ажлаа төлөвлөөрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссоос “Масктай Дорноговьчууд” сарын аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээнд аймгийн төв Сайншанд хотын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхтэй холбогдуулан Сайншанд сумын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Иймд Сайншанд, Хамрын хийдийн чиглэлд зорчих иргэд ажлаа төлөвлөөрэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top