“Петро Матад” компанийн газрыг албадан чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр “Матад 20” талбайд газрын тосны хайгуул хийхээр өрөмдлөгийн ажлын төлөвлөөг батлуулан ажиллаж байгаа гэх Петро Матад компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг хөндөн, барилга байгууламж барьж, хоёр байршилд 6 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон байна.

Иймд өнгөрсөн тавдугаар сараас буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлэн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон Матад сумын удирдлагуудын зүгээс газар чөлөөлөх хоёр удаагийн мэдэгдэл, хоёр удаагийн захирамж хүргүүлсэн боловч “Петро Матад” компани биелүүлээгүй байна.

Тиймээс Дорнод аймгийн Засаг дарга албадан чөлөөлөх захирамж гаргажээ. Засаг даргын захирамжийн дагуу “Петро Матад” компанийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цагдаагийн хяналт дор өчигдөр /2019.12.12/ /чөлөөлжээ.  Мөн газар чөлөөлөхөд гарсан зардал болон байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон тус компаниар нөхөн төлүүлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.235) 2019 оны 12 сарын 13

TEGEED TER HUJAANUUD NI ZUGEER L YAVAAD BAIHIIN,MONGOLCHUUD NI HIIH GEHEER YANZ BURIIN YUM NEHEED YERUUSUU HIIGEHGUUI

0  |  0
Zochin(202.126.89.48) 2019 оны 12 сарын 12

zuv hu mongold tur tycgaar togtnol gj bdg um gedegee haryylj bn caihan medee bn turuuru baharhaj bn shuu

0  |  0
Top