Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын хэмжээнд амны хаалтны хомсдол үүссэнтэй холбогдуулан нөөц бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, стандартын шаардлага хангасан даавуун амны хаалт /маск/-ыг оёулахаар болжээ.
Долоо хоногийн хугацаанд нийт 8335 амны хаалтыг оёхоор гэрээ байгуулсан байна. Өчигдрийн байдлаар Сайншанд сумын эмийн сангуудад нийт 2385, Замын-Үүд сумын эмийн сангуудад нийт 3704 амны хаалтны нөөцтэй байгаа аж. Үүнээс гадна иргэд, хөдөлмөрчид хувиараа даавуун амны хаалтыг оёж, зах, худалдааны төвүүдээр борлуулж эхлээд байна.
Иргэн та амны хаалтыг зөв зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл ( 1 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)