Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанийн ажилтан Франц улсын иргэн нь COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан.
Иймд Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн газар хамтран ариутган халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр /2020.03.12/ Сайншанд хотод зохион байгуулж байна. Энэхүү ажилд есөн ажлын хэсгийн 37 албан хаагч ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссоос ариутгалыг чанартай хийж гүйцэтгэх чиглэл өгч, нэн шаардлагатай байгаа дотоод орчныг ариутгах шүршэгч хлорын шохой авахад нийт 23.5 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )