ДОРНОГОВЬ: “Мандахнаран” хорооллын IV ээлжийн байр ашиглалтад оржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Дорноговь аймаг 2019 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд метр кв нь 650 мянган төгрөгийн өртөг бүхий 280 айлын “Мандахнаран” хорооллыг ашиглалтад оруулсан байна. Энэ сарын 16-нд “Мандахнаран” хорооллын дөрөв дэх ээлжийн байрыг ашиглалтад оруулжээ.

“Мандахнаран” 1, 3, 4 дүгээр хорооллын төсөл Дорноговь аймгийн төвд, Мандахнаран 2  төсөл нь Замын-Үүдэд хэрэгжсэн байдаг аж. Дорноговь аймагт 2016 оноос хойш 1300 гаруй айлыг орон сууцанд оруулсан бөгөөд үүнд сумдад барьсан орон сууц ч багтаж байгаа юм. Тухайлбал, Эрдэнэ суманд 27 айлын, Айраг, Даланжаргалан сумдад тус бүр 40 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top