Т.Энхтүвшин: Дорноговь аймагт экологийн гурван цагдаа, нэг мөрдөгч ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр аймгуудын Засаг дарга нар орон нутгийнхаа байдлыг танилцуулсан юм.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд анхаарал хандуулж ажиллаж байна. Чөлөөт бүсэд 60 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа. Чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь орон нутагт төдийгүй улс орны эдийн засагт чухал нөлөөтэй. Хэрэв эдийн засгийн чөлөөт бус эрчимжих юм бол олон хөрөнгө оруулагч барилга байгууламжаа барьж, үйлдвэрлэл явуулах боломж бий. Саяхан МҮХАҮТ дээр болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад Монголын үндэсний компаниуд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эдийн засгийн чөлөөт бүсийн зам талбай, уурын зуухыг засварлах шаардлагатай байна. Түүнчлэн Дорноговь аймаг лицензийнхээ тоогоор улсад хоёрт бичигдэж байна. 353 лиценз байна. экологийн цагдааг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндлөө. Дорноговь аймагт экологийн гурван цагдаа, нэг мөрдөгч ажиллахаар болоод байгаа. Аймгийн хэмжээнд гарч байгаа уул уурхайтай холбоотой гэмт хэргийг шалгаж шийдэх бүрэн боломж гарсанд баяртай байна. Мөн аймагт хар тамхитай тэмцэх цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж өгсөн. Энэ жилээс хууль хяналтыг сайжруулах чиглэлээр ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top