Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг

2019 оны 10 сарын 13

Энэ 10 эрхэм бол өөр өөр ажил мэргэжлийн, өөр өөр цаг үед төрсөн хүмүүс. Тэднийг нэгтгэх ганц зүйл бол тэд тун өвөрмөц гарын үсэгтэй, маш ухаантай хүмүүс юм.

Леонардо да Винчи

Эрдэмтэн, зураач, 1452 - 1519

"Би Бурхан, хүмүүсийг доромжилсон. Яагаад гэвэл би ажилдаа хүссэн өндөрлөгтөө хүрч чадаагүй" бол түүний сүүлчийн үг байлаа.

Вольфганг Амадей Моцарт

Хөгжмийн зохиолч, 1756 - 1791

Моцарт анхны зохиолоо 6 настайдаа бичсэн. 17 нас хүрэхдээ тэр 4 дуурь, 13 симфони, 24 сонат бүтээчихээд байлаа. Моцарт 35 настайдаа насан эцэслэсэн.

Пабло Пикассо

Зураач, 1881- 1973

2015 оны тавдугаар сард Christie’s дуудлага худалдаагаар Пикассогийн "Les Femmes d'Alger" уран зураг 179 сая доллараар зарагдаж, рекорд тогтоосон юм.

Уолт Дисней

Хүүхэлдэйн киноны зураач, продюсер, найруулагч, 1901-1966

1919 онд Диснейг Канзассын нэгэн сонин зураг зурах авьяасгүй хэмээн сарын дотор халж байжээ.

Стивен Хокинг

Физикч, 1942 - 2018

Хүнд өвчтэй ч Хокинг ажилласаар физикийн шинжлэх ухааныг заан, сурталчилсаар байв.

Стивен Спилберг

Найруулагч, 72 нас

2001 онд Хатан хаан Елизавета II кино урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн, Спилбергийг хүлэг баатар болгон өргөмжилсөн бол 2008 онд Францын Ерөнхийлөгч Николь Саркози түүнд Хүндэт Легионы одон гардуулсан. Харин 1965 онд Өмнөд Калифорнийн Кино урлагийн их сургуулийн шалгалтын комисс хоёр ч удаа түүнийг элсүүлэхээс татгалзаж байв.

Билл Гейтс

Программч, 63 нас

"Microsoft"-ийн үүсгэн байгуулагч 95 тэрбум долларын хөрөнгөө "Билл, Мелинда Гейтс" санд  гэрээслэн үлдээхээ мэдэгдсэн байгаа. Тэр 3 хүүхэддээ мөнгө үлдээхгүй, учир нь их мөнгө тэднийг залхуу болгоно гэж үздэг.

Стив Жобс

Программч, 1955 - 2011

Жобс бол өргөмөл хүүхэд. Гэхдээ хойд аав ээж хоёр нь түүнд бүхнийг, хамгийн гол нь сайн боловсрол өгсөн юм.

Жоан Роулинг

Зохиолч, 54 нас

Түүний зохиолыг анх хэвлэлийн газрууд хүлээн авдаггүй байлаа. Зохиолч эмэгтэйн нэр хөвгүүдийг айлгана гэж үзсэн тул тэд нууц нэр ашиглахыг санал болгож байв.

Марк Цукерберг

Программч, 35 нас

Дунд сургуульд байхдаа тэр компьютер программ сонирхож, тоглоом хийж эхэлсэн юм. Түүнд Microsoft ажлын санал тавьсан ч Цукерберг татгалзан, Харвардыг зорьсон. Тэнд Марк Facebook-ийг бүтээж, түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top