"Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн "Хоридын сарнаар" монодрам тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Аравдугаар сарын 20-нд Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрт шинэ нэг хүний жүжиг тавигдах гэж байна. "Хоридын сарнаар" нэг хүний жүжгийн зохиолч, найруулагчаар Г.Мишээл, Кокидэн хатны дүр дээр Ч.Уранбилэг нар ажиллажээ. 

Манай эриний IX зуун хийгээд өдгөөгөөс даруй нэгэн мянга гаруй жилийн тэртээд, мянганы суут хүмүний нэг(99т бичигдсэн), Мүрасаки Шикибү(794-1185) хэмээх, японы Хэй-ан эриний үед амьдарч байсан, язгууртан эмэгтэйн бичсэн, хүн төрөлхтний хамгийн анхны роман хэмээх "Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн байна. 

Ингээд "Хоридын сарнаар" монодрам буюу нэг хүний драмын жүжиг, театрын урлагт болоод уран зохиолд хайртай үзэгчиддээ хүргэхээр болоод байгаа аж. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top