Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Төрмөнхөөр ахлуулсан Т.Хайдав дасгалжуулагчтай Увс аймгийн өсвөрийн бөхчүүд амжилттай оролцож, 17 настнуудын ангилалд барилдсан Г.Баянмөнх 29 давж нэг ч унаагүй түрүүллээ. Г.Баянмөнх өнгөрсөн жил 16 настнуудын ангилалд мөн уналгүй түрүүлж байжээ.
Мөн Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 16 настнуудын ангилалд хүч сорьсон Л.Үнэнбат наймдугаар байр эзэлж уран барилдааны тусгай шагнал гардлаа. Увс аймаг 21 аймаг, есөн дүүргээс багийн дүнгээр улсдаа гуравдугаар байр эзэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )