Галын аюулгүй байдалд хяналт шалгалт явуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга байгууламж болон орон сууцны хорооллын байрны орох, гарах зам гарцанд Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, Гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй нэвтэрч ажиллах нөхцөл бололцоог хангуулах чиглэлээр хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ үеэр орон сууцны хороолол, хотхонд явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, гал унтраах тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих, хүрэлцэн очих боломж нөхцөл, байрлах тусгайлсан талбайтай эсэх зэргийг шалгах юм.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
orshin suugch(64.119.20.233) 2019 оны 10 сарын 17

han uul duureg 15 horoo shine moroodol hothon 24/1 24/2 24/3 24/4 bairnii dood zogsooliig yaraltai shalgan uu.galiin ayuliin ued ajillah yamarch bolomjgui garts garmuudiig buren tagj haasan baidaltai bna

0  |  0
Top