Нийслэл рүү 3200 тонн түүхий нүүрс оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3206.06 тонн түүхий нүүрс орж ирснийг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна.

Тухайлбал,
 

  • 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр 0546-УНЦ улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгсэл, 6607 АЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслээр Багануур дүүргээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум чиглэлд 22 тонн 450кг түүхий нүүрс ачиж Өлзийт- 1 шалган нэвтрүүлэх товчоогоор 16:20 цагт орж ирснийг шалган буцаажээ.
     
  • Аравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан 4446 УБН улсын дугаартай автобусанд таван шуудай түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
     
  • Аравдугаар сарын 15-ны өдрийн 12:30 цагт Гүнтийн давааны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 3366 УБХ улсын дугаартай “Tundra” маркийн суудлын автомашинаар таван шуудай түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг арилгуулан буцаав.
     
  • Есдүгээр сарын 21-ний өдөр Өлзийт-1 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 4267 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй 100 кг түүхий нүүрс тээвэрлэж явсныг саатуулжээ.
     
  • Есдүгээр сарын 3-ны өдөр Таван толгойн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 7027 БНХ улсын дугаартай Шувуунаас Баянхонгор аймгийн чиглэлд явсан тээврийн хэрэгслийг шалгаж хоёр тонн түүхий нүүрс тээвэрлэн явсныг илрүүлж, Засгийн газрын 62 дугаар тогтоолтой танилцуулж тухайн түүхий нүүрсийг авсан газарт буцаан буулгуулж арга хэмжээ авав.
     
  • Есдүгээр сарын 3-ны өдөр Таван толгойн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 7801 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймгийн хөөтийн уурхайгаас ачсан 20 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэн орж ирснийг буцаах арга хэмжээ авчээ.
     
  • Аравдугаар сарын 2-нд Өлзийт1 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 0183 УБЕ улсын дугаартай, “Норд Бенц” маркийн тээврийн хэрэгсэл, 0188 улсын дугаартай чиргүүлтэй, Элдвийн нүүрсний уурхайгаас Төв аймгийн Баянчандмань ногоон зоорь чиглэлд зөвшөөрөлгүй 18.75 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
     
  • Аравдугаар сарын 14-ны өдөр Өлзийт-1 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумын чиглэлд 6547 УБА улсын дугаартай “Fuso” маркийн тээврийн хэрэгсэл 10 шуудай түүхий нүүрс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг нэвтрүүлэлгүй буцаажээ.
     
  • Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top