Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 77 болж нэмэгджээ. Нэгхэн хоногийн өмнө уг тоог 73 гэж байсан юм. 340 хүн бэртэл гэмтэл авсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 10 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа гэнэ.
Фукушима, Мияги, Хонсю болон Канагавад илүү олон хүний амь нас эрсэдсэн байна.
Токио хот болон Японы зүүн хэсгийн нутгуудад зарласан онц байдлыг энэ сарын 13-нд цуцалсан билээ. Гэхдээ бороо, хар салхины улмаас үерт автсан бүс нутагт иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )