Япон улсад өнгөрсөн аравдугаар сард “Хагабис” хар салхины улмаас олон зуун хүн гэмтэж бэртэн, хоёр хүний амь нас үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн үеэр 100 гаруй нийтийн номын сан сүйдсэн талаар Японы Боловсролын яамнаас мэдээлжээ.
Хар салхины улмаас үер бууж, хөрсний гулгалтын улмаас Токио хот, Тохокү бүс нутгаар 108 номын санд хохирол учирсан байна.
Боловсролын яамнаас “Хар салхины улмаас эвдэрч сүйдсэн номын сангууд шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн аваагүй байсан” гэж мэдээлжээ.
Хар салхины улмаас Японы 58 хотод хохирол учирсан байна.
Сэтгэгдэл ( 0 )