Японд аадар борооны улмаас 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Японы Күмамото, Кагошима мужийн 200 мянга гаруй оршин суугчид өнөөдөр /2020.07.04/ нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, тус хоёр муж хүчтэй аадар борооны улмаас  аюулын тавдугаар буюу дээд түвшинд шилжжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Күмамото мужийн Акишита сууринд гол эргээсээ хальж, усанд автсаны улмаас 13 хүн ор сураггүй алга болоод байна. Эрчим хүчний “Kyushu Electric Power” компанийн мэдээлснээр, тус мужид есөн мянга гаруй орон сууцны барилга гэрэл цахилгаангүй болжээ.

Ерөнхий сайд Абэ Шинзогийн тамгын газрын дэргэд шуурхай штаб байгуулагджээ. Японы үндэсний цаг уурын газар тус улсын баруун өмнөд нутагт урьд өмнө байгаагүй хүчтэй аадар бороо орж буйг анхааруулсан байна. Күмамото мужийн зарим бүсэд 479.5 мм хур тунадас унажээ.

Японы эрх баригчид байгалийн гамшигт өртөөд буй бүс нутгийн аврах албадад ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд нь туслах зорилгоор 10 мянган цэргийн алба хаагчийг илгээгээд байна. Нүүлгэн шилжүүлэх төвүүдэд коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авна гэж Абэ Шинзо мэдэгджээ.

Күмамото мужийн Цунаки сууринд хөрсний гулгалтад дарагдсан хоёр хүний гаргаж авсан байна. Тэдний биеийн байдал туйлын хүнд байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top