Японы хот нүүлгэн шилжүүлэлт зарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Японы Миязаки мужийн Ничинан хот 17 мянган оршин суугчдаа хандан нүүлгэн шилжүүлэлт зарласан тухай NHK мэдээлэв.

Хотын оршин суугчдыг Аэрэ хар салхийг угтсан их хэмжээний аадар бороо орж байгаа тул нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Аюулын дөрөвдүгээр түвшин тогтоож, хөрсний гулгалт үүсэх эрсдэлээс сэрэмжлүүлж байна.

Тус улсад аюулын таван түвшний дөрөвдүгээр түвшин зарлагдахад ард иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх журам үйлчилдэг байна.

Даваа гарагийн өглөө Миязаки мужид 37 мм хур тунадас оржээ. Тайфун өмнөдөөс хойд зүгт бага хурдаар чиглэж байгаа нь хар салхины үргэлжлэх хугацааг уртасгаж байна гэж цаг уурчид анхааруулж байна. Мягмар гарагт Аэрэ хар салхи Кюшю аралд хүрч, чигээ өөрчлөн Токиод хүрэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Япон хүн(153.246.152.186) 2022 оны 07 сарын 07

Худлаа мэдээлэл бичихээ больчих

2  |  0
Top