Японы баруун өмнөд хэсгийг хамарсан хүчтэй аадар борооны улмаас дөрвөн мужийн нийт 1.28 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлжээ. Фүкүока, Күмамото, Нагасаки, Оита мужууд өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн байгалийн гамшигт хамгийн ихээр өртөөд байна. Хүчтэй аадар борооны улмаас шар усны үер, хөрсний гулгалт үүсэж, үер буусны улмаас 52 хүн амиа алдаж, хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа бол 12 хүн ор сураггүй алга болоод байна. Кюшю арал дээр долоон мянга орчим хүн гэрэл цахилгаангүй байна.
Гамшигт нэрвэгдсэн мужуудад аврагчид болон 10 мянган цэргийн алба хаагчид ажиллаж байна. Аадар борооны улмаас зам, гүүр эвдэрч, банк зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
Цар уурчдын мэдээллээр, аадар бороо хойд зүг рүү Шикокү, Хоншю арал руу чиглэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
yasan hethuu bgaa boldo ene virus hajuugaar uer us orood ymar hund bga boldo ger ornoo usand ursgaad hurdan japan oron hevendee oroosoi do