"Дүнжингарав"-аас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг МАРГААШ хаана

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Маргааш /2019.10.19/ өглөөний 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн тул гүйлт болох замуудыг ийнхүү түр хугацаанд хааж, хөдөлгөөн зохицуулах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top