Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нь улстөрчдийн хувь, бүлэглэлийн эрх ашгаа бодсон үйлдлүүдтэй салшгүй холбоотой гэх байр суурийг илэрхийлэгсэд олон байна.
Хууль зүй дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Мөнгө угаасан тодорхой гэмт хэргүүдийг хуулийнхан илрүүлж шалгах явцад УИХ-аас Эрүүгийн хуулийн "Мөнгө угаах" зүйл ангид гурван удаа өөрчлөлт оруулж, улмаар уг хэргүүд хэрэгсэхгүй болж байсан” гэж байна. Тэрбээр жил гаруйн өмнө буюу 2018 оны хоёрдугаар сард телевизийн ярилцлагад орохдоо ч энэ тухай сануулж байжээ.
Түүний үгийг эшлэвэл “Зөвхөн Эрүүгийн хуулийн Мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Энэ тохиолдлыг нь аваад үзэхээр тодорхой хэмжээгээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагууд илрүүлээд шалгах явцад энэ өөрчлөлтүүд хийгдэж, үүний дагуу тодорхой хэргүүд эргээд ял шийтгэгдэхгүй хуулийн хийдэл завсраар хариуцлагаас зугтсан бултсан асуудлууд гарсан” гэж байв.
Мөн тэрбээр 2017 онд Мөнгө угаах, тeрроризмтэй тэмцэх Ази-номхон далайн бүсийн байгууллага Монгол Улсын тайланг авч хэлэлцэн зэрэглэлийг хэвээр хадгалж шийдвэрлэснийг нь сануулсны сацуу мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон гэж тодотгосон байна.
За мөн “Онги гол”-ын Ц.Мөнхбаярыг 2015 оны Өршөөлийн хуульд хамруулсан нь Монгол Улс "тeрроризм"-ын гэмт хэргийг өршөөлөө гэсэн мессежийг олон улсад өгч, ФАТФ манайхыг хар, саарал жагсаалтанд орж, хориг тавиулах сануулга өгч байсныг ч эргэн санууллаа.
Сэтгэгдэл ( 10 )
Ediin zasgiin il tod baidlin huuli gargaj hulgailsan mongiig ni shalgaj bolohgui gej batalgaajuulj avsan shuudee AN iin ued.MAN ch gesen bayarlaad demjsen .Ene 2 nam odoo hereggui.
үнэн хэлсэн залуучуудыг ийм муухайгаар хэлнэ жинхэнэ ямарч мэдлэггүй цүнх барьсан МАнАн нөхдүүд улс орны минь сүйрүүллээ тэд эрт оройгүй ард түмэнд шүүгдэнэ гэдгийг санаж явах хэрэгтэй монгол хүмүүс тэвчээртэй ухаантай ард түмэн тэд ард түмний нүднээс мултарч чадахгүй харин өнөадөр рүү маргааш уу
МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭГЧДИЙН ЭСРЭГ АРД ТҮМЭН БОСОХ ЦАГ БОЛЖ ЭЭ.ЦУСТ ТЭМЦЛЭЭР УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ХУРУУ ГАРЫГ ТАСЛАХГҮЙ БОЛ ТӨР ХУДЛАА АМЛААД БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА.
гоншигнуур бишээ харин ч ажлаа мэддэг залуу шиг санагдааад байгаа юмь ийм залуучуудад эрх мэдлийг нь өгөөд ажиллуулуах хэрэгтэй. Хөгшин бурхинууд хор найруулахаас өөр юм алга шиг л байна ш дэь шударга залуучуудын замыг хаасан новшнуудыг харин зайлуулах хэрэгтэй
Энэ нэг юм одоо болиосой
Ер нь ФАТФ РИОТИНТО ВАЛЮТЫН САН БУГД Л ХОЛБООТОЙ Л ДОО. МОНГОЛД ИРГЭНИЙ ДАЙН ГАРГАЧИХГУЙ БАЙГАА НЬ ИХ ЮМ
ЭНЭ БАС НЭГ ГОНШИГНУУР НӨХӨР БАЙНА АА. ДЭД САЙДААСАА МУЛТАРААД ИХ Л ХАРАМСАЖ ЯВДАГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ
ЭНЭ НӨХӨР ДЭД САЙДААСАА ХӨӨГДӨӨД ИХ Л БУХИМДАЛТАЙ ЯВАХ ЮМ ААА. ЭНД ТЭНД ГОНШИГНООД Л ГОМДОЛОООД Л ЯВАХ ЮМ. ӨРӨВДӨЛТЭЙ Ч ЮМ ААА ДААА. ХУВЬ ХҮНИЙ АРАНШИН Л ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ Л ДАА.
Жигжиднямааг барьж хий
Ynen boditoi heljee huurhuu hytadad gazar nutgaa aldah vii