Forbes: Хамгийн үнэтэй тамирчид

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас хамгийн үнэтэй спортын брэндүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Бид спортын брэнд компани, үйл явдлуудын чансааг танилцуулсан. Энэ удаад брэнд тамирчдыг толилуулж байна. Тамирчны брэндийн үнэлгээг гаргахдаа тэдний орлого, зар сурталчилгааны үнэлгээг харгалзан гаргажээ.

1. Рожер Федерер, $62 сая

Федерер зар сурталчилгаанаас 86 сая ам.доллар олдог нь бусад тамирчдаас бараг 60 хувь илүү байна. Тэр Credit Suisse, Mercedes-Benz, Rolex-той хамтран ажилладаг.

2. Тайгер Вудс, $33 сая

1996 онд мэргэжлийн тамирчин болсноосоо хойш Вудс ивээн тэтгэгчдээс 1.4 тэрбум доллар авсан.

3. Криштиану Роналду, $29 сая

Роналдугийн “Ювентус” багийн логотой өмсгөл худалдаанд гараад 24 цагийн дотор 520 мянган ширхэг зарагдаж, 60 сая доллар багийн дансанд оржээ.

4. Леброн Жеймс, $28 сая

2018 онд Жеймс Синди Кроуфорд, Арнольд Шварценеггер, Линдси Вонн нартай хамтран, Ladder брэндийг бий болгожээ.

5. Лионель Месси, $20 сая

Месси Adidas-тай насан туршийн гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор тэр жил бүр 12 сая доллар авна.

6. Стефен Карри, $17 сая

2017 онд Карри хөрөнгө оруулалт, хандивын төсөл, зар сурталчилгааны гэрээгээ удирдах SC30 гэдэг шинэ компани байгуулсан.

7. Неймар, $15 сая

Неймар олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй. Facebook, Instagram, Twitter хуудас нь 200 сая гаруй дагагчтай.

7. Фил Микельсон, $15 сая

Фил замналынхаа турш ивээн тэтгэгчдээс 700 сая ам.доллар авсан.

9. Вират Коли, $14 сая

2018 онд Коли Оны шилдэг крикетийн тамирчин болж, “Сэр Гарфилд Соберсийн шагнал” авсан.

10. Конор МакГрегор, $12 сая

UFC 229-д тулалдахаасаа өмнө Конор  Reebok-той гэрээгээ сунгаж, жил бүр таван сая ам.доллар авдаг болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top