ОЛОН ӨНГӨ: Хоёр дахин том хайр

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Хонгор шаргалхан сэвлэгээ хоёр хуваан самнасан дэрчгэр шар хүүгээ жаахан эрхлүүлж суулаа. Хорвоогийн сайн мууг ялгаж ч амжаагүй байхдаа ахын албанд томилогдож, аавынхаа өвөрт шилжих болчихсон үр минь аль эрт том хүн болчихсон ч юм шиг...

“Миний хүү хөөрхөн шүү” гэхэд үр минь “Миний ээж хамгийн хөөрхөн болохоор би хөөрхөн” гэж байна.

“Ээж нь хүүдээ маш их хайртай” гэхэд хүү минь “Би танд ааваас том хайртай” гэнэ. Аав нь өөрийнх нь бодлоор ертөнцийн хамгийн том нь бололтой.

Хүүгийнхээ нэг хацар дээр үнсэхэд зөрүүлээд хоёр хацрыг минь үнсэх юм. Бяцхан үрдээ өгч байгаа зүйлийг минь тэр хоёр дахин томруулж өгдөг аж. Түүндээ би ердөө л хоол хийж өгөхөд үр минь надад хорвоог бүхлээр нь өгдөг юм байна. Би ямар их азтай, аз жаргалтай ээж вэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top