Монголын сайтын холбоо 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монголын цахим сэтгүүл зүйн ууган байгууллага болох Монголын сайтын холбооны 10 жилийн ой тохиож байна. Анх 2009 оны аравдугаар сарын 29- өдөр тухайн үеийн цөөн тэргүүлэх сайтуудын удирдлага, төлөөллийн санаачилгаар Монголын сайтын холбоо төрийн бус байгууллагын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхны дүрмээ баталж байжээ.

Ойн хүрээнд Монголын сайтын холбооноос “Цахим сэтгүүл зүйн хөгжил - 10 жилд” III форумыг зохион байгуулах гэж байна.  Форумаар цахим сэтгүүл зүйн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцэнэ.

Форум энэ сарын 26-нд “Новотел” зочид буудлын их танхимд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top