АРХАНГАЙ: Цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Азийн хөгжлийн банкны зээлээр “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388 төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг хотод баригдаж буй цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний барилга угсралтын ажил дууссан байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар ашиглалтад оруулах комисс томилогдон ажиллав. Комиссын гишүүд барилга угсралтын ажил болон техникийн баримт бичигтэй газар дээр нь үзэж танилцан олонхын саналаар байнгын ашиглалтад хүлээж авсан бөгөөд комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 10 хоногийн хугацаанд хангаж ажиллахыг гүйцэтгэгч “ЧММ” ХХК-д даалгажээ.

Мөн гүйцэтгэгч компани нэг жилийн турш технологийн туршилт, зүгшрүүлэлтийг хийж инженер, техникийн ажилчдыг дадлагажуулж сургасны дараагаар цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top