Нийслэлийн шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил дуусч, Улсын комисс хүлээн авахаар ажиллаж буй бөгөөд ирэх долоодугаар сарын ихээр ашиглалтад орохоор байна.
Шинэ төв цэвэрлэх байгууламж 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай аж. Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэглээ 180 мянган шоо метр байдаг ч, энгийн үед 210 мянга, хур тунадастай үед 240 мянган шоо метр ус төв цэвэрлэх байгууламжид төвлөрдөг байна. Нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн 70-80 хувь нь төв цэвэрлэх байгууламжид хүнд хэлбэрийн бохирдол нийлүүлдэг ажээ.
Энэ шинэ төв цэвэрлэх байгууламж нь цэвэрлэгээнээс гарсан лагийг эрчим хүчинд ашиглаж байгууллагынхаа эрчим хүчний 30-40 хувийг өөрөө хангах боломжтой юм. Ингэснээр жилдээ 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэх тооцоолол гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )