ХЭРГИЙН МӨРӨӨР: Талийгаачдын ар гэрийнхэн ЦОГЦОС СОЛИГДООГҮЙГ хэлж байна

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

"Төв цэвэрлэх байгууламж"-д амиа алдсан талийгаач М.Баяржаргал эхнэр, хоёр хүүхдийн хамт энд амьдардаг байжээ.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-д гарсан үйлдвэрийн осол цэл залуухан дөрвөн залуугийн амийг авч одоод удаагүй байна. Шүүх эмнэлгээс талийгаачдын цогцсыг өнгөрсөн баасан гарагт (2019.04.20) ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ.

Тэдний гурвыг нь өнгөрсөн даваа гарагт (2019.04.22) эцсийн замд нь үдсэн байна. Үлдсэн нэгийг нь ирэх баасан гарагт хөдөөлүүлэхээр болжээ. Харин зарим хэвлэлээр талийгаачдын цогцос хоорондоо солигдсон байж болзошгүй гэх мэдээлэл түгээд байгаа юм.

Тэгвэл манай сурвалжлах баг өчигдөр (2019.04.23) талийгаачдын ар гэрийнхнийг зорилоо. Бид эхлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах талийгаач М.Баяржаргалынд очсон ч хашааных нь хаалга болон гэр нь цоожтой угтсан юм. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт энэ гэрт амьдардаг байжээ.

Харин хажуу айлынх нь иргэд “Сүүлийн хэд хоног гэр нь эзгүй байгаа. Талийгаач ээжийндээ эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан” хэмээн ярьсан юм. Тэднээс талийгаачийн цогцос солигдсон эсэхийг асуухад “Мэдэхгүй. Тийм зүйл сонсогдоогүй” гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй.


ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОС СОЛИГДООГҮЙ
 

Талийгаач А.Болдхуягийг өнгөрсөн даваа гарагт эцсийн замд нь үджээ. Тэрээр "Төв цэвэрлэх байгууламж"-д ажиллаад 16 жил дөрвөн сар болж байжээ.

Харин талийгаач А.Болдхуягийнх Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байдаг аж. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Эхнэр нь  тав болон долоон настай хоёр охинтой, дээр нь гурван сартай жирэмсэн бэлэвсэрч үлдсэн байна.

Талийгаач “Төв цэвэрлэх байгууламж”-д инженерээр ажилладаг байсан аж. Тэрээр тус байгууламжид ажилд ороод 16 жил болж байжээ.

Биднийг гэрийнх нь гадаа очиход саяхан ажил явдал болсон нь илт байлаа. Хашаанд нь илүү гэр барьж, өрхийг нь битүүлжээ. Талийгаач А.Болдхуягийн ар гэрийнхэнд учир байдлаа хэлэхэд шууд л татгалзлаа. Гэхдээ “Бидэнд үнэхээр хэцүү байна. Юу ярьж, хэлэхээ ч мэдэхгүй сууна. Ажил явдал нь болоод удаагүй, сэтгэл санаа ч хүнд байна. Манай талийгаачийн цогцос солигдоогүй” гэв.


“ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-Д АЖИЛД ОРООД УДААГҮЙ БАЙХДАА АМИА АЛДЖЭЭ
 

Талийгаачдын хоёр нь Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд амьдардаг байжээ.

Тэгвэл талийгаач Т.Алтансүхийнх мөн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байдаг аж. Тэрээр “Төв цэвэрлэх байгууламж”-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд ороод удаагүй, хоёрхон сар болж байжээ. Талийгаач 5-18 насны гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байсан.

Талийгаачийн ажил явдлыг гэрт нь хийгээгүй болохоор хашаа, байшин нь эзгүй угтлаа.

Бид талийгаач Т.Алтансүхийн эгчтэй утсаар холбогдсон юм. Тэрбээр “Бид талийгаачаа алдаад удаагүй байна. Сэтгэл санаа ч хүнд байна. Зарим хэвлэлээр гараад байгаа шиг талийгаачдын цогцос солигдоогүй. Манай дүүгийн цогцос лав солигдоогүй, тийм зүйл болоогүй. Өөр хэлэх юм алга” гэж хэлээд утсаа салгав.

"Төв цэвэрлэх байгууламж"-д амиа алдсан дөрвөн залуугийн цогцос солигдоогүй гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.


ШҮҮХ ЭМНЭЛГЭЭС ТАЛИЙГААЧДЫН ЦОГЦОС СОЛИГДСОН ЭСЭХИЙГ НЯГТАЛЖ БАЙНА
 

Олны анхаарлыг татаж буй дээрх асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнаас тодруулсан. Тэрбээр “Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран талийгаачдын цогцос солигдсон эсэхийг шалгаж байна. Бид шалгаж тогтоосныхоо дараа удахгүй мэдэгдэл гаргах болно” гэсэн мэдээлэл өгсөн. 

Мөн Хотын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхнээс лавлахад “Тухайн үед талийгаачдын цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Өөр зүйл мэдэхгүй. Манай Ажлын хэсэг талийгаачдын ар гэрт тусламж, дэмжлэг үзүүлэх болон цэвэрлэх байгууламжийг цаашид тасралтгүй ажиллуулах, дахин осол гаргахгүй байх тал дээр л анхаарч ажиллаж байна” гэх тайлбарыг өгөөд байна.

Ямартай ч албаныхан “Төв цэвэрлэх байгууламж”-д амиа алдсан дөрвөн залуугийн цогцос хоорондоо солигдсон байж болзошгүй гэх мэдээллийг өгч байгаа ч тэдний ар гэрийнхэн талийгаачдынх нь цогцос солигдоогүй гэдгийг хэлж байна.

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(59.153.113.67) 2019 оны 04 сарын 26

Bichih vumaa olk ydah vumaa

0  |  0
Arai l ymaa(103.229.122.212) 2019 оны 04 сарын 26

ar geriihen ni hvnee tanihgvi solino gej yu bdgiin yaj hvnii sanaand iim hogiin ym bodogddog bnaa. Ene hewlel medeeleliihen arai dendej bna. Yah gd hvnii yas ondolzvvleed bgaa ym be.

2  |  0
ЗОЧИН(66.181.185.101) 2019 оны 04 сарын 29

АР ГЭРИЙНХЭНД МӨНГӨ ӨГЧ АМЫГ НЬ ХААГАА БИЗ ДЭЭ МӨНГӨ ХҮЧТЭЙ ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ ДЭЭ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ АР ГЭРИЙНХЭН НЬ ХҮРТЭЛ ҮХСЭН ХҮНЭЭ ХУДАЛДАЖ ТӨРИЙГ ХАМГААЛАХ ЮМ ТА НАР ЮУ ХОЖИХ ВЭ ХОЖИМ ТАМД Л УНАНА ШҮҮ ДЭЭ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ УЛААН НҮДЭЭ МӨНГӨӨР СОЛИХ ЮМ ДАА ТЭНЭГҮҮД

2  |  5
Зочин(66.181.169.110) 2019 оны 04 сарын 26

Гэрт амьдрах ичгэвтэр үү. Энд амьдардаг байжээ ч гэх шиг.

2  |  1
зочин(182.160.32.41) 2019 оны 05 сарын 01

өнгөрсөн хүмүүсийг орон гэртэй нь доромжлоод хаячих юмаа. гэр орных нь зургийг тавьж тайлбар бичих эрх бна уу. ямар ч ядуу эр бор гэртээ богд нь бдаг юм шү

6  |  2
Иргэн(112.72.12.4) 2019 оны 04 сарын 26

Өөр биччихээр юм олдохгүй байна уу??хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг!!!

2  |  2
ааа(202.72.247.14) 2019 оны 04 сарын 25

Б.Төрбат сэтгүүлч дүү ХҮН ЧАНАРТАЙ байгаарай.

2  |  1
Золо(203.91.115.46) 2019 оны 04 сарын 25

Энэ арай хэтэрнэээ !!!!

0  |  2
Золо(203.91.115.46) 2019 оны 04 сарын 26

Энэ арай хэтэрнэээ !!!!

0  |  2
Золо(203.91.115.46) 2019 оны 04 сарын 26

Энэ арай хэтэрнэээ !!!!

2  |  2
Золо(203.91.115.46) 2019 оны 04 сарын 26

Хүний үнэртэй баймаар даа Арай ч дээ Хойно нь үлдэж байгаа ар гэрийнхнийг бодмоор юм. Жаахан ч гэсэн ёс зүйтэй байгаач

5  |  2
Зочин(66.181.161.83) 2019 оны 04 сарын 26

Сэтгүүлчид дэндүү ёс зүйгүй бна.Үлдсэн ар гэрийнхэн ий зургийг авч талийгаачдын нэрийг нэрлэж, хөршөөс нь асууж тортог болсон гэр ч гэнэ үү.Ингэж л хоолоо олж иддэг юм бгүй дээ сэтгүүлчидээ гэж.

6  |  3
Бат(202.9.43.186) 2019 оны 04 сарын 26

Хэвлэл мэдээлийн сэтгүүлч нэртэй хулгайчууд бичих зүйл олдохгүй болохоороо үхсэн хүнээр хүртэл тоглохоо болимоороо

2  |  3
arai chdee(119.165.103.165) 2019 оны 04 сарын 25

hunii oron ger amidraliig ingej gargah hereg yund baina.setguulch hunii yoszui, hun chanar gej alga.hun uuruu uursdiinhuu l zamnalaar amidarch b.hunees hulgai hiigeegui ajil hudulmuruuruu amidarch yawaad ersedsen b.ar geriinhen n iim busarmag setguulchtei hariutslaga tootswol taarna.

6  |  1
иргэн(202.21.124.28) 2019 оны 04 сарын 25

Худал мэдээлэл цацдаг хүмүүсийн мөрөөр ажилгүй сэтгүүлчид ажил хайж явах нь даанч харамсалтай

3  |  1
Төрбатад (203.91.116.185) 2019 оны 04 сарын 28

Талийгаач тортог болсон жижигхэн бор гэрт эхнэр, хоёр хүүхдийн хамт амь зуудаг байжээ гэж яаж бичиж чадав аа. Гуйлгачин байсан мэт зүйрлэж болох уу, нийслэлд тортог болоогүй гэр олдох уу, амь зуух гэдэг чинь арай гэж л амьдарч байгаа хүнийг хэлдэг шүү

9  |  1
Дархан Төр(202.126.89.249) 2019 оны 04 сарын 26

Юу юуны духанд хүрэлгүй хам хум юм сонсоод тэрнийгээ олон нийтийн сүлжээгээр цацаж олон түмэнийг хагалган бутруулж байдаг энэ олон хөл толгойн мэдэгдхээ байсан сайтуудыг цэгцэлэх цаг нь болоогүй л юм байхдаа. Хөндлөнгөөс сонсож харж байгаа бидэнд их эвгүй сагагдаж байхад ар гэрийнхэнд нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Эсвэл худлаа мэдээлэл цацаж хутган үймэлдэг хэсэг бүлэг нөхдүүд байна уу даа харагдах юм . Санаатай санаандгүй худлаа мэдээлэл цацаж байгаа нөхдүүдийг олж илрүүлж шалгдаг газар гэж байддаггүйл юм байхдаа

3  |  1
Zocnin (68.145.61.75) 2019 оны 04 сарын 26

Setgel emtercn bna Jiriin ard tumnii amidral iim l dur zuragtai Mongoliig idej uuj bgaa baycnuud yadal handiv ogdog bh heregteishdee

0  |  2
Зочин(139.5.218.139) 2019 оны 04 сарын 24

Аливаа байгууллагын ажил ажилчдын амьдрал сэтэртэнгүүлээсээ л хамаардаг шүү дээ. Ийм байдалд хүргэсэн тэдгээр дарга нарыг ширээнээс нь шилжүүлж ширдгэн дээрээс нь зайлуулах хэрэгтэй. Тэд нараар амиа алдсан хүүхдүүдийн ажлыг цалингүй хийлгэх хэрэгтэй.

0  |  0
Зочин(182.160.34.111) 2019 оны 04 сарын 24

Ажилчид маань ийм нөхцөлд амьдарч биднийхээ бохирыг цэвэрлэж байж. дарга дээдэс минь төсөөлөх ч үгүй орчин

0  |  0
zochin(202.126.89.239) 2019 оны 04 сарын 24

Hudlaa niitlel bitgii tawia tsogtsos soligdood ongorson baasan garigt shuuhiin shinjilge tsagdaagiixan ywj awchirsan tgd onoodor buyu 4 24 odor ajil ywdal ni bolj bga hudlaa niitlel oruulxa boli.

0  |  0
Top