Ус сугийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн долоо хоногт /2019.04.16/ өдөр осол гарч, дөрвөн хүн амь эрсэдсэн билээ. Эдгээр дөрвөн иргэний гурвыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хөдөөлүүлэх байсан ч хоёр хүний цогцсыг сольж, ар гэрт нь өгсөн асуудал үүсчээ.
Зарим эх сурвалж "Цэвэрлэх байгууламжид осол гарахад тухайн үед цагдаагийн алба хаагчид таниулах ажил хийж, цогцосны уутан дээр нэрийг нь бичсэн. Тэр дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед алдаа гарснаас цогцос солигдсон" гэх мэдээллийг өгч байгаа юм.
Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гээс шинжилгээний ажилтнуудын буруу байгаагүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн яг одоо Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг цогцос солигдсон эсэх асуудалд шалгалт хийж байна. Уг ажлын хэсэг шалгалт явуулж, өнөөдөр /2019.04.23/ үдээс хойш албан ёсны мэдэгдэл гаргана гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 4 )
яаж ч өөрийгөө өмгөөлсөн энэ бол ШШҮХ-ийнхний маш хариуцлагагүй явдал. Хөөрхий дөө .Цогцос нь нил лаг болчихсон байсан байх. ШШҮХ-ийнхэн тэрийг сайтар цэвэрлээгүй бйасан болов уу. Дараа нь ар гэрийнхэнд нь маш хариуцлагатай таниулах ажлилагаа явуулах ёстой. Амьдрал дээр ганц бил үү хүн оруулаад л мөн үү биш үү гэж хам хум асуугаад салахын л түүс хболдог биш бил үү. Ажил нь ч их, хүнд гэвч...,
Amargui l ajildaa
End neg l asuudal bga um us suvgiin udirdah gazriin alban tushaaltnuud yagàad hodolmor hamgaalaliig hangulsangui ve yagaad hariutslaga huleehgui bna
хамаатан садан гэр бүлийнхэн нь талийгаачаа таньдаггүй юм байх даа?