СУРВАЛЖЛАГА: Ах минь хоёр залууг авраагүй бол дөрөв биш ЗУРГААН хүний амь яригдах байлаа

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Эмэгтэй хүний “Осол боллоо, хүн авраарай” гэх дуу Түүхий лаг шахдаг насос станцад сонсогдох шиг болохоор нь хар хурдаараа гүйгээд очсон. Дотогш ороод доошоо харахад хэн ч харагдаагүй. Дахиад сайн харсан чинь хүмүүс хөдлөх шиг болсон. Хийд хордож ухаан нь балартсан хоёр залууг гаргаж чадсан ч гуравдахь залуугийн амийг аварч чадаагүй... хэмээн “Төв цэвэрлэх байгууламж”-ийн ажилтан С.Энхжаргал гэр бүлийнхэндээ ярьжээ.

Тэрбээр өнгөрсөн мягмар гарагийн орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-д гарсан ослын гэрч, бас хохирогч юм.

Учир нь, тухайн өдөр түүнтэй хамт ажилладаг дөрвөн хамтрагч нь ажлаа хийж байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Харин С.Энхжаргал ажлынхаа долоон хүний хамт Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 -Д.ОРОЛЗОД: ӨВЧТНҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРСАН-

Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд “Төв цэвэрлэх байгууламж”-ийн 25-55 насны найман ажилтан хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэг нь эмэгтэй, долоо нь эрэгтэй. Бүгд олон төрлийн хийд хордсон гэх оноштой бөгөөд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч Д.Оролзодоос тодрууллаа.

-Танай эмнэлэгт “Төв цэвэрлэх байгууламж”-д болсон үйлдвэрийн ослын үеэр хийд хордож ирсэн ажилчдын биеийн байдал ямаршуухан байна вэ?

-Нийт найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй, долоон эрэгтэй эмчлүүлж байна. Одоогоор бүгдийнх нь биеийн байдал тогтвортой. Анх ирсэн үеэ бодвол хамаагүй сайжирсан.

-Ямар оноштой эмчлүүлж байгаа вэ?

-Хийн холимог хордлого гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, олон хийн найрлагад хордсон гэж хэлж болно.

-Яг ямар эмчилгээ хийж байгаа хэрэг үү?

-Эмийн эмчилгээ болон хүчилтөрөгч, даралтад хүчинтөрөгчийн эмчилгээг хавсран хийж байна.

-Сэтгэлзүйн эмчилгээ давхар хийж байгаа гэж сонссон. Үнэн үү?

-Тийм. Энэ бол үйлдвэрийн осол. Хамт ажиллаж байсан найз, нөхөд нь амиа алдсан болохоор сэтгэлзүйн эмчилгээ авах шаардлагатай.

-Ослын үеэр таван хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч танайд найман хүн хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн гурав нь ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм бол оо?

-Бохирын шланк соруулж байсан зэрэг өөр нөхцөлд хордсон гурван хүнийг хүлээж авсан.

-С.ОЮУНТУЯА: ЭМЧ НАР ШААРДЛАГАТАЙ БҮХ АРГА ХЭМЖЭЭГ АВСАН-

“Төв цэвэрлэх байгууламж” нь Улаанбаатар хотын үйлдвэр болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэдэг, 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг инженерийн байгууламж юм. Энэхүү цэвэрлэх байгууламжид осол гарах үед хоёр залуугийн амийг аварч, өөрөө насос станцын хийд хордож эмнэлэгт хүргэгдсэн С.Энхжаргалын дүү С.Оюунтуяатай уулзсан юм.

Тэрбээр “Манай ах 55 настай. Энд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн ахмад нь. Тухайн үед ахыг дотогш ороход хүн харагдаагүй гэсэн. Гэхдээ дахин харахад хүмүүс хөдлөх шиг болсон юм билээ. Ах хамгийн эхэнд жижигхэн биетэй Тэмүүлэн гэдэг залууг өргөж гаргасан байгаа юм. Дараа нь дахин дотогш орч нэг залуугийн амийг аварсан.

Харин гуравдахь залуу нь махлаг хүн байсан болохоор татаад дийлээгүй, гар нь шувтраад цамц нь урагдаад байсан гэж ярьсан. Өөрөө бол тэр залууг л аврах байсан юм гэж хэлсэн. Түүндээ их харамсаж байгаа. Энэ үеэр өөрийнх нь толгой эргэж, үүд хавьцаа дөхөөд ухаан алдаж унасан байгаа юм. Хэрэв ахыг тэр хоёр залуугийн амийг авраагүй бол өнөөдөр дөрөв биш зургаан хүний амь яригдах байлаа. Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч сэтгэл санааны хувьд ямар олиг байх вэ, хэцүү л байна. Хамт ажиллаж байсан дөрвөн хүн нь амиа алдчихлаа шүү дээ. Гэхдээ одоо бол ахын минь амь нас, эрүүл мэнд л бидэнд чухал байна” хэмээн ярьсан юм.

-ТАЛИЙГААЧДЫН ЦОГЦСЫГ ШҮҮХ ЭМНЭЛЭГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ-

Одоогоор ажлын байрандаа харамсалтайгаар амиа алдсан дөрвөн залуугийн цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөөд байгаа аж. Тэднийг амиа алддаг өдөр “Төв цэвэрлэх байгууламж”-д ямар нэгэн томоохон засварын ажил хийгдээгүй, өдөр тутмын засвар үйлчилгээг ээлжийн инженер, механик инженер хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерүүд удирдан явуулж байжээ.

Харин 14.00 цагийн үед түүхий лаг шахах насос станцад лаг шахсаны дараа техник ашиглалтын үзлэг хийж, засварын бригад ажиллаж эхэлсэн байна. Гэвч төд удалгүй насос станцын хий ялгарч дээрх харамсалтай хэрэг гарсан талаар албаныхан хэлж байна. Энэхүү хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Одоогоор хэргийн газарт цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллаж байгаа бөгөөд “Төв цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Ж.БАТБАЯСГАЛАН: ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХУРИМТЛАГДСАН ЛАГИЙГ ЦЭВЭРЛЭХЭД ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙНА-

“Төв цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагааг онцгой горимд шилжүүлж аваар ослоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдалтай танилцаж цаашид хэвийн горимд оруулах Ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү Ажлын хэсгийн ахлагчаар Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан ажиллаж байна. 

Тэгвэл нийслэлээс байгуулагдсан Ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламж"-д болсон ослын талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламж”-д болсон нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс байгуулсан Ажлын хэсэг албан ёсны мэдээллийг хүргэж байна. Хотын даргын захирамжаар шуурхай Ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэг нь үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэгтэй. Үүнд мэргэжлийн бүх байгууллагуудыг оролцуулж байна. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэв.

Түүнчлэн “Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулагдаж шуурхай ажиллаж байна. Ослоос үүдэж одоогийн байдлаар “Төв цэвэрлэх байгууламж”-д 50-60 см зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юуны түрүүнд цэвэрлэж, зайчлах хэрэгтэй байна. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно” гэх мэдээллийг өглөө.

Үүнээс гадна "Холбогдох байгууллагын удирдлага, албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийсэн. Үүгээр дамжуулж мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй.

Тиймээс цагдаа болон прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан хэмжээний хүрээнд мэдээллийг өгч байгааг онцлох хэрэгтэй. Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна тус төвийн дөрвөн ажилтан, гэрээгээр ажиллаж байсан хувийн компанийн нэг ажилтан тухайн үед хурц хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Нийт найман хүн эмнэлэгт хордлого тайлах болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, тэдний биеийн байдал тогтвортой байгаа ч үе шаттайгаар шаардлагатай шинжилгээнүүдийг авна” гэв.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оррх(202.72.244.172) 2019 оны 04 сарын 24

хэн нэгэн хариуцлага хулээх нуу тэгээд

0  |  0
шшшш(203.91.118.254) 2019 оны 04 сарын 21

хүн үхэхээр ажлын хэсэг гараад ажилаа хийдэг энэ лойдор төр засаг уу тэгээд ямарч хариуцлага хүлээхгүй тэр казак нөхөр огцорвол таарна

0  |  0
Eg(218.48.18.51) 2019 оны 04 сарын 20

Ulsiin gazar ingeheer huviin gazruud bur yamar bh we

0  |  0
Zochin(64.119.18.42) 2019 оны 04 сарын 21

Tuw tsewerleh baiguulamj shinechleh concessioniin tusul heregjuulne geed uchnuun jil zogsooj gatsaasan bdag. Uursduu hiij chadahgyi bol ene asuudlaa chaddag chadwartai gadaadiin companyd ni daatgaad ugchih heregtei shdee.... ue ueiin saiduud ni dundaas ni ashig honjoo.haigaad gatsaagaal zogsoogool.ywaal baih yum... heden jil yrij baij heden hunii ami nasiig awch baij ard irgedee horduulj baij shinechlelt hiih yum.bol doo... iim uls turchidtei tur zasagtai niigmiin stresstei gazar amidarch vr huuhdee usgun humuujuulnedee bodohoos ch tugshuurtei bna ... Emgenel ilerhiilye um sain amgalan boltug

1  |  0
Нар(64.119.17.233) 2019 оны 04 сарын 19

Үнэхээр хүнд хэцүү хортой нөхцөлд ажилладаг. Тэтгэвэрт гараад жил хүрэхгүй хугацаанд эсвэл тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн өнгөрөөд байдаг, нөхрийгөө бас ингэх вий гэж үнэхээр айдаг, амьдрахын эрхэнд ажиллахаас яахав.

0  |  0
Irgen(178.79.152.192) 2019 оны 04 сарын 18

Aimar ym be

0  |  0
Irgen(178.79.152.192) 2019 оны 04 сарын 18

Aimar ym be

0  |  0
онжого(202.55.188.39) 2019 оны 04 сарын 22

тоон дотор үсэг гэдэг шиг батбаясгалан гэдэг хошного долоогч энд үлийгээ хийж мэдэмхийрээд шааж байнаа

4  |  0
Zochin(202.179.30.194) 2019 оны 04 сарын 25

Bid iim l aimaar yumaar amisgalj baigaa yum bna daa. Bid ch gesen khrodoj l baigaa baikhdaa burkhan min”. Yalanguya baga nasnii emzeg balchir khyykhdyyd.

3  |  1
Зочин(202.21.100.210) 2019 оны 04 сарын 19

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах төсвөөс хөрөнгө гарган хийж үр дүнд хүрч байгаа мэтээр худлаа ярьж байсан сайд Баделхаанаас асуумаар байна. Хичнээн ард түмний мөнгийг зарцуулсан вэ ТҮ-ээр ярьснаас чинь хойш үргэлж л үнэртэж байгаа шүү дээ.

2  |  0
эмээ(122.201.31.178) 2019 оны 04 сарын 21

2 хүни йамийг аварсан залууг төр засгаас шагнах хэрэгтэй.

10  |  0
Zochin(66.181.161.97) 2019 оны 04 сарын 19

Badelhan said ni yagaad chimeegui bgaan be arga hemjee avaachee tseverleh baiguulamj barina geed shoufaad bsan biz dee

3  |  0
Зочин(66.181.161.120) 2019 оны 04 сарын 21

Цэвэрлэх байгууламж шинээр барина гээд зөндөө л ярьсан Өөр юманд өчнөөнөөр нь төсөв мөнгө гаргадаг бж энэ асуудалд хойрго хандаж явсаар бгаад өдий хүрсэн Жаахан салхитай өдөр л хот тэр чигээрээ өмхийгөөр амьсгалаад л явж бн Арай дэндүү юмаа

5  |  0
иргэн(202.9.42.85) 2019 оны 04 сарын 19

ЭНэ хүн тэнд юу хийж байгаа юм ажил хариуцан хийж байгаа улсууд нь яасан бэ. Энэ хүн чинь тэнд огт хамаагүй ЗБ-ын орлогч байна шүү дээ. Хэн Хэн нь ажилдаа эзэн баймаар байна. Энэ хүн тэнд ажиллаж байгаагүй биздээ. Хариуцлага яримаарб айна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хариуцах вэ. Одоо ч гээсн цементэн дунд ямар ч маскгүй ганц майктай залуучууд ажиллаж л байдаг. Бохирын хоолой цэвэрлээд бээлийгүй залуучууд ажиллаж л байна. Ажил хариуцсан хүмүүст хариуцлагыг нь тооцоож Зурагтаар гарах дуртай дарга нар олны танил болох гээд байгаа юмуу . Хэн хариуцаж байсан юм яагаад алдаа гарав гэдгийг л

2  |  0
ZOCNIN (68.145.61.75) 2019 оны 04 сарын 23

awarsan hund gawyat ogohod cn bagadna.

2  |  0
би(66.181.178.14) 2019 оны 04 сарын 18

сайн байна

0  |  1
зочин(66.181.178.14) 2019 оны 04 сарын 19

цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмнэ гэж бас л 20 жил ярьж байна. хэсэг ярьж байга ад л утаатай хамт замхраа л алга болдог байсан

2  |  0
zochin(202.179.24.46) 2019 оны 04 сарын 23

mundag zaluu bna, ta nar bugdeeree turgen edgereed saichan amidraarai

5  |  0
Top