Мэндчилгээ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23


Монголын Сайтын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын сайтын холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй сэтгүүлч, ажилтнуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, шинэ тутам хөгжиж байгаа цахим сэтгүүл зүйн хөгжлийг зөв гольдролд оруулах, гишүүн сайтуудынхаа мэргэжлийн ур чадвар, редакцийн чадамж, соёлыг дэмжих бодлого баримтлан ажиллаж ирсэн, эгнээндээ 200 гаруй сайтыг нэгтгэсэн хэвлэл мэдээллийн их гэр бүл дэх нэгэн том орон зай билээ. 

Иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах  үндсэн эрхийг хамгаалахын төлөө, ёс зүйтэй цахим сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, бодлогын цар хүрээгээ улам бүр тэлж буй Монголын сайтын холбоо, түүний гишүүн сайтууд, редакц, сэтгүүлч, уран бүтээлчид та бүхэнд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монголын үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбооны хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөөх үйлсэд өндөр амжилт хүсэж байна.

ЗИНДАА.МН САЙТЫН РЕДАКЦ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top