Энэ намрын дунд сард шахмал түлшнээс болж угаартсан, хүний амь эрсэдсэн гэх дуулиан өндөр авав. Төрийн эрхийг барих хамгийн дээд байгууллагаар энэ асуудлыг хэлэлцсэн нь аргагүй өндөр авсных биз ээ. Сөрөг хүчнээс эхлээд парламентад суудалгүй намууд шүүмжлэл өрнүүлж, эрх баригчдыг хэмлэв. Шүүмжлэхээсээ илүүтэй эрх баригчдыг буруушаах нэгэн гол зэвсгээ болгох гээд энэхүү дуулиан хэзээ өндөрлөх нь мэдэгдэхгүй газар авсан. Гэтэл Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон гэх мэдээлэл орж ирснээр шахмал түлш тойрсон дуулиан саарчихлаа.
Уг нь хэдхэн хоногийн өмнө Монгол Улс “Саарал жагсаалт”-д орлоо. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалт татарч ам.долларын ханш өндөр авна. Гадны зээл тусламж хумигдаж, бүтээн байгуулалтууд царцана. Юун цалин хөлс нэмэх, тэтгэвэр тэтгэмж цаашаа гэх мэтээр Шаргал ордноос гудамж талбай хүртэл, халагласан. Товчхондоо “Монгол Улс сүйрнэ” шахуу зүйл ярьцгаасан. Гэтэл “Саарал жагсаалт”-д нэгэнтээ орсон хойно сайд дарга нараасаа эхлээд “Саарал жагсаалт”-д орох нь тийм ч халаглаад байх зүйл биш хэмээх болов. Төрд дансгүй Б.Жаргалсайхан хүртэл “Битгий сүржигнээд бай” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэхүү нийгмийн салхийг дагах аястай.
Нэгэнт “Саарал жагсаалт”-д орсны дараа аанай л улс төрийн жижиг намууд эрх баригчдаа муучлах нэгэн зэвсэг болгов. Үнэн хэрэгтээ “Саарал жагсаалт”-д орохын сайн муу талыг ХҮН-ын Б.Найдлаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Ш.Төмөрсүх гэх нөхөд мэдэх ч билүү, үгүй ч билүү. Ямартай ч “Муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэрийг үзүүлж байна. Эрх баригчдын зүгээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж “сөрсөн базаа” хийж, УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Ил тод байдлын тухай хууль” батлуулсан. Үүнээс болж олон сөрөг зүйл гарсны нэг нь Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох шалтгаан болсон, би үүнийг шалгуулна хэмээн бухав. Зарим эдийн засагчид ч “Саарал жагсаалт”-д орсноор төсвийн сахилга бат сайжирч бизнесийн зарим талд эерэг зүйл гардаг. Бизнес эрхлэгчдэд ямар нэгэн нөлөө байхгүй гэх тайлбарыг өгч байгаа харагдав. Ёстой л “Яахав ээ, яахав” гэдэг л болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zimbabe ulsad ulsgulunguus bolj zaan 22 hvn barij idsrn bna manaid baavgai neg teregnii 2 dugui um daa yalt ch vgvi