“Шилдэг албаны нохой-2019” УАШТ болно

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хил хязгаарын халдашгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө ажилладаг төрийн тусгай алба болох Зэвсэгт хүчин, Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгуулладагд ашигладаг албаны нохдын мэргэшлийн ур чадварыг шалгах, харилцан туршлага солилцох "Шилдэг албаны нохой-2019" улсын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-ны өдөр болох гэж байна.

Мэргэжлийн байгууллагын алба хаагчид, сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, үзэж сонирхохыг урьж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top