СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд, ажил олгогч нарын сонорт

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нэрийг барьж, хувийн өш хонзон болон бусдын захиалгыг гүйцэлдүүлж, иргэдийн нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг санаатай гутаан доромжилсон худал мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх байдлаар амар хялбар аргаар орлого олж, амьдралаа залгуулдаг, нийгэмд танигдсан нэр төртэй хүмүүсийг гүтгэн харлуулах замаар шантаажлан мөнгө нэхдэг атгаг санаатай этгээдүүд нэг бусаар тодрон гарч байна. Тэдний нэг нь “Хатуу мэдээ” хэмээх фэйсбүүк хаягаар бусдыг гүтгэж, шантаажилдаг Намнан овгийн Батсуурийн Мөнхтөр гэгч юм.

Энэ этгээд 1967 оны 11 сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 52 настай, 1975-1985 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийг төгссөн, 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн. Артиллерчин мэргэжилтэй.

Сэтгүүлзүйн боловсролгүй, мэдлэг туршлагагүй. Энэ байдал нь “Хатуу мэдээ” хэмээх шантаажны мэдээнээс нь тодорхой харагдана.

Орчин цагийн мэдлэгээс хол гээгдсэн энэ этгээд ажиллаж байсан байгууллагууддаа эрх зүйн асуудал үүсгэх, бичиг баримтыг хулгайлан хуулбарлаж авах, ажилтан албан хаагчдыг дарамтлах, үүнээс болж ажлаас халагдах нөхцөл байдал үүсгэдэг байсан.  Эргээд ажиллаж байсан байгууллага, хамт олноо шантаажлан гүтгэх замаар хариуцлагаас зугтаахыг оролддог этгээд юм.

Б.Мөнхтөр нь ажлын байран дээр эмэгтэйчүүдэд байнгын дарамт үүсгэж, хүмүүст хүч хэрэглэн, дээрэнгүй ханддаг, доромжилдог, тогтворгүй ааштай, хурц догшин зан авиртай, үгээр дийлэхгүй нэгнийг хутга мэсээр айлгаж, шорон ярьж дарамталдаг этгээд юм.

Түүнтэй хамт ажиллаж байхдаа дарамтлуулж, доромжлуулсан олон эмэгтэйчүүд, үгээр нь байгаагүйн төлөө далайсан мэснийх нь ирэнд өртөж хохирсон иргэн “Б” нарыг гомдол мэдүүлбэл “ална” гэж заналхийлж байсан удаатай юм. Намнан овгийн Батсуурийн Мөнхтөрийн хударгагүй, хууль бус үйлдэл үүгээр дуусахгүй бөгөөд ажилд орсон өдрөөсөө эхлэн ажиллаж байгаа байгууллагынхаа талаар мэдээлэл цуглуулан, өөрийнх нь зэс цухуйх үед үүгээрээ буцаан дарамтлахыг санаархдаг, байгууллага, хамт олныхоо талаар элдэв хов жив, бичиг цаас цуглуулж, баримт сэлт хулгайлж, ажил тасалж, халагдахдаа тулахдаа үүгээрээ бусдыг дарамтлахыг оролддог юм.

Архинаас гүнзгий хамааралтай байсан энэ хүнийг нийгэмшүүлэх, амьдралын урам зориг өгөх үүднээс манай байгууллага ажлын байраар хангаж, өндөр цалин олгож, орон сууцаар үнэ төлбөргүй хангаж байсан билээ. Гэвч хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж, манай байгууллагад ажиллаж байх үедээ тодорхой этгээдээс санхүүжилт авч, “Хатуу мэдээ” гэх пэйж хуудас нээн, бусдыг гүтгэн доромжилж, шантаажилж эхэлсэн юм.

Өдгөө Б.Мөнхтөр нь цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж байна. Тэрбээр зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн цоорхойд нуугдаж, 2018 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугар хэлтэст шалгагдаж байсан зөрчлийн хэргээс, 2019 оны 7 сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан зөрчлийн хэргээс, 2019 оны 9 сард Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдсан хэрэг бүртгэлтийн хэргээс тус тус бултан зугтаж, хариуцлагаас мултарсан байна. Одоогоор түүний нэр дээр дахин үүссэн зөрчлийн хэрэг эзнээ хүлээн хуулийн хоног нь тоологдож байна. Энэ этгээд өөрийгөө сэтгүүлч, найруулагч гэдэг боловч дээр дурьдсанчлан энэ чиглэлээр эзэмшсэн мэргэжил үгүй, зөвхөн сэтгүүлчийн нэр барьж, бусдыг шантаажилдаг этгээд юм.

Б.Мөнхтөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас манай байгууллагад учруулсан гэм хохирлыг арилгуулах үүднээс түүнээс 80 гаруй сая төгрөгийг нэхэмжлэн шүүхэд хандаж байгаа болно. Тиймээс дахин өөр байгууллага, иргэдэд хохирол учрахаас сэргийлж, энэхүү сэрэмжлүүлгийг гаргаж байна.

Эх сурвалж: BreakingNews.mn сайтын захиргаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dukaa(202.70.41.206) 2019 оны 10 сарын 24

Mandaxbayr uuruu bol xamgiin buzar XULGAIN argaar unuuudur xurtel amidarch yvaa xilgaich l baigaa ym

0  |  0
Абём(66.181.184.162) 2019 оны 10 сарын 24

Цэргийн сургууль гэхлээр Хүрэлсүхийн найзуу кккк хатуу мэдээ гэдэг чинь Хүрэлсүхийн өрсөлдөгч нарыг намнаж өгдөг байхаа

1  |  0
hyyhnee(64.119.19.239) 2019 оны 10 сарын 24

yamar muuhai sejgiin tsaraitai yum be

0  |  1
hyyhnee(64.119.19.239) 2019 оны 10 сарын 24

yamar muuhai sejgiin tsaraitai yum be

0  |  1
Бузар мандахбаяр(66.181.186.40) 2019 оны 10 сарын 24

Бузар мандахбаяр аргаа барж байна.

1  |  1
Top