Дэлхийн улс орнуудын эдийн засаг өсөлт, уналтын циклийг өөр өөрсдийнхөөрөө шинээр туулан өнөөдрийг хүрч буй. Хязгаарлагдмал нөөц баялгийг хэрхэн яаж нийтэд хүртээмжтэй байлгах вэ гэдгийг ЭДИЙН ЗАСАГ шийдэх ёстой. Гэхдээ энэ нь тийм ч амар эд биш болохыг дэлхийн эдийн засаг, санхүүгийн үе үеийн хямралуудаас ойлгож харж болно. Дэлхийн II дайныг угтан арваад жил үргэлжилсэн Их хямралын тухай эдийн засаг сонирхдог хэн бүхэн л сонссон. Мөн 1997-1998 оны Азийн санхүүгийн хямрал ч түүхэнд үлдсэн. Тэр дотроо БНСУ-ын хямралын тухай судлаачдын дүгнэлт сонирхолтой.
1997 оноос хямралтай тулсан Азийн орнуудын эдийн засаг тухайн үед хурдацтай хөгжиж байв. Хямрах болсон шалтгаан нь санхүүгийн зах зээлийн хүндрэл, валютын ханшийн спекулятив дайралтаас болжээ. БНСУ-ын тухайд эдийн засаг нь түүхэндээ хамгийн өндөрт бичигдэх өсөлтийг үзээд байв. Инфляцын түвшин 1996 онд 5%-аас бага, бодит ДНБ-ий өсөлт ойролцоогоор 7%, ажилгүйдлийн түвшин бага, засгийн газрын төсөв бага зэргийн ашигтай байсан байгаа юм.
Тус улсын засгийн газар 1990-ээд оны эхнээс улсынхаа санхүүгийн зах зээлийг чөлөөтэй, нээлттэй болгох зорилгоор санхүүгийн институциуд дэх хязгаарласан зохицуулалтуудыг арилгаж эхэлсэн. Мөн хөрөнгийн зах зээлээ гадаадаас орох урсгалд нээлттэй болгох замаар санхүүгийн зах зээлийг глобалчилж эхэлсэн. Энэ нь хувийн, санхүүгийн бус бизнесийн салбарт олгосон банкны зээлийг хурдтай өсгөж, нийт зээлийн хэт хөөсрөлтийг бий болгосон. Энэхүү зээлийн ихэнх хувийг жилийн 20 хүртэлх хувийн хүүтэй гадаадын зээлээр санхүүжүүлж байв. Банкны зохицуулалтын хяналт шалгалт сул, банкны институци дэх зээлдэгчдийг сонгох, хянах үйл ажиллагаанд туршлага муутай байсан зэргээс үүдэн зээлээс үүсэх алдагдлын хэмжээ өсөж эхэлсэн бөгөөд энэ нь банкны өөрийн хөрөнгийн хэмжээг бууруулах гол шалтгаан болж байсныг судалгаанд дурджээ.
Засгийн газар НЬ 1993 онд дотоодын банкуудын гадаад валютаар зээл олгох чадавхыг нэмэгдүүлсэн. Энэ үед Засгийн газар санхүүгийн байгууллагууд гадаадаас богино хугацааны зээл авахыг зөвшөөрсөн бөгөөд авах хэмжээн дээр ч хязгаарлалт тавиагүй. Богино хугацааны гадаадын капиталын дотогшлох урсгалд нээлттэй хандсан. Гэхдээ тус урсгал нь хөгжиж буй улсуудын эдийн засгийг санхүүгийн хувьд эмзэг болгодог. Асуудал нь хямрал эхлэх үед богино хугацааны капитал тухайн улсаас хоромхон хугацаанд гардаг. БНСУ-ын эдийн засаг санхүүгийн системийн тодорхойгүй байдлыг үүсгэсэн экспортын үнийн сөрөг шок, корпорациудын дампууралтай нүүр тулж эхэлсэн. Эдгээр дампуурлууд тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж, санхүүгийн зах зээл оргил үеэс 50%-иар илүү, огцом буурчээ. Хөрөнгийн зах зээлийн бууралтын үр дүнд тодорхой бус байдал нэмэгдэж, муу зээлдэгчээс сайн зээлдэгчийг ялгахад хэцүү болсон. Хөрөнгийн үнэлгээ унаснаар компаниудын барьцааны үнэлэмж буурч, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх хөшүүргийг нэмэгдүүлсэн. Банкны тайлан тэнцэл муудсантай зэрэгцэн муу сонголт, ёс суртахууны гажуудлуудыг улам дордуулсан байна.
Үр дүнд нь зээл буурч, эдийн засаг суларчээ. Банкны тайлан тэнцэл хүндэрсэн, эдийн засаг суларсан зэрэг нь тус улсын эдийн засгийг ханшийн хямрал руу түлхжээ.
Богино хугацааны, гадаадын их хэмжээний зээлээс шалтгаалсан санхүүгийн салбар дахь тайлан тэнцлийн сул байдал, эдийн засгийн капиталын орох урсгалын гэнэтийн зогсолт бий болсон зэрэг нөхцөл байдалтай үед БНСУ-ын мөнгөн тэмдэгтэд үзүүлэх спекулятив дайралтаас зайлсхийх боломжгүй байв. Үүний хор уршиг, дам нөлөө (contagion) нь бусад зүүн Азийн улсуудад тархаж эхэлсэн. Спекулятив дайрагчид Өмнөд Солонгосын төв банк хүүгийн түвшнээ өсгөх замаар ханштай тэмцэж чадахгүй гэдгийг мэдэж байв. Энэхүү спекулятив дайралтын дүнд Солонгосын воны ханш ойролцоогоор 50%-иар огцом суларч байжээ.
Санхүүгийн болон санхүүгийн бус компаниуд гадаадын валютаар их хэмжээний өртэй байсан учраас тус улсын воны тус сулралт нь дотоодын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн гадад өрийн хэмжээг үлэмж хэмжээгээр өсгөсөн. Улмаар энэ нь компаниудын өөрийн хөрөнгийн хэмжээг барагдуулсан. Компаниудын бэлэн мөнгөний урсгал, тайлан тэнцэл хүндэрсэн нь банкны хямралыг гүнзгийрүүлсэн. Банкууд гадаад валютын зээлээ илүү их воноор төлж, дотоодын долларын зээлээ цуглуулж чадахгүйгээс банкны тайлан тэнцэл муудсан. Түүнчлэн банкууд гадаадын богино хугацаат зээлээ яаралтай эргэн төлөх шаардлагатай болсон учраас санхүүгийн институциудад хөрвөх чадварын эрсдэл үүссэн. Засгийн газар бүх банкны хадгаламжид баталгаа гаргаж, банкны үймээнээс сэргийлэх зорилгоор оролцсон боловч өөрийн хөрөнгийн алдагдал нь банкны үйл ажиллагааг хумьж байлаа. Бодит ДНБ 1998 онд 6%-иар буурч, ажилгүйдэл огцом өссөн. Энэ тохиолдолд инфляцын түвшин мөн буурна гэж хүлээсэн хэдий ч, инфляцын түвшин буураагүй харин өссөн байна. Ханшийн огцом сулралт нь импортын үнийг өсгөх замаар инфляцыг өсгөж, олон нийтийн Солонгосын төв банкинд итгэх итгэлийг сулруулсан. Энэ нь хүлээгдэж буй инфляцыг өсгөж, улмаар инфляцын түвшин 5%-аас 10% хүртэл огцом өсжээ. Хүүгийн түвшин өндөр инфляцыг нөхөхийн тулд 1997 оны сүүл гэхэд 20% давж огцом өссөн. Хүү өссөнтэй зэрэгцэн зээлийн зах зээл дээр тэгш бус мэдээллийн асуудал нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтыг цаашид улам бууруулах, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг сулруулах нөлөөг үзүүлсэн гэж судлаачид үздэг.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913