Сэтгүүлч М.Уянгын хагалгаа амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

ETV телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдал оноштойгоор эмчлүүлж байгаад өвчин нь зүрх, элгэнд нь нөлөөлсний улмаас биеийн байдал нь эрс муудсан. Иймд тэрбээр БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон ба эмчилгээний зардалд 120 сая төгрөг шаардлагатай болж салбарынхан нь болон сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр тэрбээр хагалгаанд орохоор БНСУ-ыг зорьсон билээ.

С.Уянга өчигдөр /2019.10.24/ БНСУ-ын “АСАН” эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгаандаа орж, эмчилгээ амжилттай болсон тухай нөхөр Ц.Ариунболд нь цахим хуудаснаа бичжээ.  

Ц.Ариунболд “Манай гэр бүлийн хүсэн хүлээж байсан өдөр өчигдөр тохиож, эхнэр маань Солонгос улсын "АСАН" эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хийлгэлээ. Гардан удирдсан эмчийнх нь хэлж байгаагаар хагалгаа маш амжилттай болсон гэсэн юм. Олон хүний ерөөл буянаар манай гэр бүлийн цаашдын амьдрал гэрэл гэгээтэй боллоо. Аз жаргал бялхсан энэ өдрүүд дээр баяр нэмж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, эхнэр н.Мөнхжаргалын хамтаар холоос биднийг зорин ирж ханийн минь ETV телевизийн хамт олны сэтгэлийн үгтэй захиаг, МOGOL үндэсний брэндийн хамт өгч, өөрсдөө хувиасаа дахин мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байсны ачаар миний хань М.Уянга хөл дээрээ босож, гэрэл гэгээтэй амьдрал ѳѳд алхах боллоо. Баярлалаа та бүхэндээ” гэжээ.

Одоо М.Уянга хоёр сарын хугацаанд эмнэлгийн хяналтад байх юм.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ariuntungalag(202.126.88.161) 2019 оны 10 сарын 25

Bayr hurgii ashgui dee,

0  |  0
Top