Баталгаагүй хэмжих хэрэгслээр шатахуун түгээж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар өчигдөр /2019.10.24/  “Петрожамп” ХХК-ний Шатахуун түгээх станц-1 түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгажээ.

Шалгалтаар шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан  зөрчил илэрсэн байна.

Иймд  “Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудан уг шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулан зөрчлийг арилгуулжээ.

Баталгааны хугацаа дууссан гэрчилгээ

Зөрчил арилгаж баталгаажуулсан гэрчилгээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top