Сураггүй болсон охиныг нийслэлээс ЭСЭН МЭНД оллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Дархан-Уул аймгийн Дархан суманд 14 настай охин энэ сарын 25-ны өдөр сураггүй алга болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б-г алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу аймгийн  Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоогоод байсан юм. 

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр сураггүй болсон охиныг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олжээ. Иймд эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.17.227) 2019 оны 10 сарын 28

Тэнүүлч хог вэ олон хүний ажил алдуулаад охин хүүхэдэд жаахан замбараатай байхад гэмгүй.

0  |  0
Top