Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Алтанзул, ТАЗ-ийн газрын дарга Б.Оюуннасан, Архивын ерөнхий газрын улсын байцаагч Ч.Лхагвадорж, улсын байцаагч Ш.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийг зохион байгуулах ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар болон Давст, Сагил сумдад ажиллаж архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засаж арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явцыг үнэлсэн байна. Увс аймаг ерөнхий дүнгээр "А" үнэлгээтэй дүгнэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )