Өнөөдөр /2019.10.29/ Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож байна.
Ой тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлажээ. Өргөн хүрээг хамран зохион байгуулсан уралдааны шилдэг бүтээлийг Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор тусгай зориулалтын Сансрын бөмбөлгөөр 38000 метрт хөөргөх ёслол дөнгөж сая боллоо.
Тус сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын сүлд "Хангарди", гэнэтийн байдлаар сонгогдсон 380 азтай иргэний нэрийг багтаажээ.
Сансрын бөмбөлөг хөөрөхдөө хотын агаарын чанарын мэдээллийг цуглуулж, хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэх юм.
Сансрын бөмбөлгийг "Монгол Коосэн" Технологийн коллеж, Япон улсын ЧИБА-ийн технологийн их сургуулийн хамтарсан баг бэлтгэн хөөргөжээ.
Ингэснээр манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дахь улс болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )