Улуру хадан цохионд дахин жуулчин гарахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Австралийн Засгийн газраас алдарт Улуру хадан цохионд жуулчдыг гаргахгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү хадыг гэгээн уул гэж үздэг нутгийн иргэдийн олон жилийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн нь энэ байв.

Хамгийн сүүлийн азтанууд энэ сарын 25-нд авиралтаа эхлүүлсэн. Харин орон нутгийн цагаар 16.00 цагт замыг хаасан байна. Хаданд гарч чадсан азтануудад өглөө болтол байж, үүр цайхыг харах эрх олгожээ.

Улуру хадан цохиог 1872 онд европчууд нээн, тэр үеийн Өмнөд Австралийн амбан захирагч Генри Эрсагийн нэрээр нэрлэжээ. 1970 онд уугуул иргэдийн шаардлагаар жинхэнэ нэрийг нь буцаан олгосон юм.

ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг. 1985 оноос Улуру хад нутгийн анангу омгийн мэдэлд байгаа.

Анангу нар жуулчдыг гэгээн уулыг бузарлаж байна гэж үзэн, “хар шоргоолж” гэж хочилдог байна.

Энэ жуулчны цамцан дээр “Би хаданд авирахгүй. #хүндлэл” гэж бичсэн байна.

Улуру хадан цохионд Мала, Куния, Лиру бурхдыг дүрсэлсэн байдаг.

Хэдэн мянган жилийн өмнөх сүг зураг.

Хадан цохион ёроолд хүрхрээ, усан сантай.

Аварга том варан гүрвэл маш эртнээс энд амьдарч байжээ.

Харин хүн Улуруд 10 мянган жилийн өмнөөс суурьшсан. Шөнө нь хүйтэн, өдөр нь 40 хэм халдаг энэ цөлд амьдрах тун хэцүү.

Энэхүү ариун газарт дахин гадаадын жуулчид ирэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top