Замын цагдаагийн гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсэг буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр /2019.10.29/ тус гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Иймд, иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож, Их монгол улсын гудамж руу орох боломжтой болсон тул тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a bolon c ni turuulj(66.181.176.84) 2019 оны 10 сарын 29

kkkkkk

0  |  0
Top