Оюутнууд 250 гаруй шуудай аргал түүж, зургаан хүүхэдтэй айлд өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд "Отгонтэнгэр" их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргалыг түүж,  Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн н.Бямбажав, зургаан хүүхэдтэй н.Жагдаг нарын гэр бүлд хүлээлгэн өгчээ. 

“Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн” уриатай тус гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус аяны хүрээнд аргал түүх аян, мод тарих аян, сайн үйлсийн аян, бүтээлийн аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой болж, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа явдал юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.130) 2019 оны 10 сарын 31

Нийгэмд маань эерэг зөв чиг хандлага нэмэгдсээр байна. \n

0  |  0
иргэн(192.82.66.152) 2019 оны 10 сарын 30

Мундаг залуучууд.Амжилт.Та нар чаднаа

0  |  0
иргэн(192.82.66.152) 2019 оны 10 сарын 30

Мундаг залуучууд.Амжилт.Та нар чаднаа

0  |  0
Top